УГТААЛ САЛБАР

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал салбар нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 23 өдрийн №А/144 тоот тушаалаар буудай болон бараа бүтээгдэхүүн хадгалан борлуулах, газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор анх байгуулагдсан.

Салбарын түүх: 2013-2020 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16-р тогтоолоор ХХААХҮЯамны ХААДСангийн Угтаал салбар болон өөрчлөгдсөн.

Хүчин чадал: Тус салбар нь цагт 50 тонн улаан буудай урьдчилсан цэвэрлэгээтэйгээр хүлээн авах хүчин чадалтай МПО-50 маркийн цэвэрлэгч машин хоёр, 100 хүртэл тонны даацтай авто өргөгч, тус бүр нь цагт 50 тонныг өргөх хоёр нори НВ-50, тус бүр нь цагт 50 тонн улаан буудай дамжуулах конвейр СК-50 маркийн 2 дамжуулагчаар тоноглогдсон хүлээн авахтайгаар буудайг хүлээн авч байна. Элеватор цех нь цагт тус бүр нь 100 тонныг өргөж тээвэрлэх 3 ширхэг НВ-100 маркийн нори, цагт тус бүр нь 100 тонныг дамжуулах хүчин чадалтай 5 ширхэг СК-100 маркийн конвейрон дамжуулагчтай. Тоосжилтоос урьдчилан сэргийлэх иж бүрэн систем, орчин үеийн цагт 32 тонн буудай хатаах СВТ-4-8 маркийн хатаагч, тус бүр нь цагт 40 тонныг цэвэрлэх СВТ-40 маркийн 2 цэвэрлэгч сеператор- сортлогч машинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Чиг үүрэг: Сэргээн засварлагдсан элеватор нь талбайгаас- үтрэм, үтрэмээс –элеватор системийг үндсэнд нь халж талбайгаас шууд элеватор системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх технологийн шийдэлтэйгээр тоноглогдсон нь хамгийн орчин үеийнх болж байна.

Байршил: Төв аймгийн Угтаалцайдам суманд байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 160 км-ийн зайд оршдог.