ХӨТӨЛ САЛБАР

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбар нь 1991 оны 11 дүгээр сарын 15-нд Үр тариа нөөц хадгалах компани нэрээр байгуулагдан 100 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан сангийн анхны салбар юм.

Салбарын түүх: Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Улсын нөөцийн газрын харьяа Хөтөл салбар, 2000 оны 08 дугаар сараас ХХААЯ-ны ХАА-н сангийн Хөтөл салбар, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны 139 тоот тогтоолоор ТЭДСангийн Хөтөл салбар, 2020 оны 01 сард Засгийн газрын 16-р тогтоолоор ХААДСангийн Хөтөл салбар болж өөрчлөгдсөн.

Хүчин чадал: Тус салбар нь жилд 36000 тонн үр тариа хүлээн авч хадгалах, борлуулах хүчин чадалтай элеватор, үр тарианы шинжилгээ хийх лаборатори, засварын цех, захиргаа аж ахуйн барилга, 3.4 км салаа төмөр зам, 2,5 км хатуу хучилттай автозам, цахилгаан хуваарилах байгууламж, 250 тонн багтаамжтай шатахууны агуулах, вагон болон авто машин пүүлэх пүү зэрэг байгууламжуудтай. Элеватор цех нь цагт 175 тонн үр тариа хүлээн авах хүчин чадал бүхий будаа хүлээн авах байгууламж, 100 тонн будаа цэвэрлэх тоног төхөөрөмж, 32 тонн буудай хатаах төхөөрөмжүүдээр тоноглогдсон. 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд 21 тонн буудай хатаах хүчин чадалтай хатаалгын тоног төхөөрөмж шинээр суурилуулагдсан. Мөн 2000 тн үрийн буудай хүлээн авч хадгалах хүчин чадал бүхий орчин үеийн хэвтээ агуулахыг барьж ашиглалтад оруулан ашиглаж байна.

Чиг үүрэг: Тус салбар нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдээс товарын болон үрийн улаан буудай хүлээн авч, хадгалах, боловсруулах, тариаланчдад олгох, үрийн буудайн шинэчлэлийн хүрээнд гадаад орнуудаас нийлүүлэгдэж буй үрийн буудайг хүлээн авах, борлуулах, төв сангийн зөвшөөрлийн дагуу хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч ААН, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан борлуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Мөн 2018 оны 04 сараас эхлэн Дархан салбарын 16 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж эд хөрөнгийг гурван харуулын хамт хариуцан ажиллаж байна.

Байршил: Сэлэнгэ аймгийн Сайхан сум