Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” бодлого, хөтөлбөрийн хүрээнд манай сан дараах ажлуудыг хэрэгжүүлж байгаа болно.Үүнд:
-Харилцагчдад үйлчилгээгээ түргэн шуурхай, ил тод хүргэх, цаг завыг нь хэмнэх, хялбарчлах хүрээнд Газар тариалангийн мэдээллийн нэгдсэн сангийн программыг нэвтрүүлэх
- Ил тод, нээлттэй байх үүднээс Монгол банкны зээлийн мэдээллийн системд харилцагчдын зээлийн мэдээллийг тогтмол бүртгэх
- E-Mongolia төрийн үйлчилгээний системд зарим үйлчилгээгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.