АРХИВЫН БАРИМТЫГ ЦАХИМЖУУЛАХ , ЦЭГЦЛЭХ ҮНИЙН САНАЛ АВЧ БАЙНА.
Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь архивын нэгж бүрдлийг сканердах, цэгцлэхэд шаардагдах дараах ажлуудын үнийн санал авч байна. Иймд сонирхосон аж ахуйн нэгж, иргэд та бүхэн дараах шаардлагын дагуу үнийн саналаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагаас өмнө битүүмжлэн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн төв байрны 101 тоотод /Хөрөнгө удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш Утас 99029758/, ирүүлнэ үү. Мэдээлэл өгөх мэргэжилтэн А.Уянга Утас 99201587
Үүнд:
1. Баримт цэгцлэх ажилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:
-1999-2022 оны 2250 баримтад техник боловсруулалт хийх (товъёог хийх, хуудас дугаарлах, хавтасыг сольж шинэчлэх, үдэх, зүсэх гэх мэт)
2. Удирдлага, санхүүгийн баримтыг цахимжуулах ажил дараах шаардлагуудыг хангасан байна.
- Сканердаж ашиглалтын хувь үүсгэх
- PDF /jpeg/ файлаар өргөтгөлтэй,
- Өнгөт, 300 dpi нягтралтай,
- Мэргэжлийн сканераар сканердана,
- Холбогдох журмын дагуу нэгж тус бүрд цахим баримтын бүртгэл үйлдэх,
- Сканердсаны дараа нэгжийг хавтасласан байна.
Өмнө нь архивын баримтыг цахимжуулах ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно
Жич: хугацаа хожимдсон үнийн саналыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК