ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 2024 оны хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци болон харьяа 7 салбарын барилгын ажлын зураг, төсөв” боловсруулах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь холбогдох үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлсэн албан хүсэлт ирүүлэхээс гадна тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, цахим үнэмлэхний хуулбар
- Барилга хот байгуулалтын яамнаас олгодог зөвшөөрөл үүнд;
- ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ,АГТ,ҮЗБТ)
-ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
-ЗТ-6.2Барилга байгууламжийн дотор халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
-ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл
-ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
-ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл бүхий тусгай зөвшөөрөл (нотариатаар баталгаажуулах);
- Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга;
- Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл (2021, 2022 он);
- Ажиллах боловсон хүчин, зөвлөхийн багийн чадварын мэдээлэл;
Дээрх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2024 оныг дуустал байх.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 минутаас өмнө ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ний байр 105 тоот өрөө, утас: 77238888