Дээжний уутны үнийн санал авч байна
Дээжний уутны үнийн санал авч байна
Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь 2023 оны намрын ургацаас буудай хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд лабораторид шаардлагатай үр тарианы дээж хадгалах зориулалттай даавуун уутны үнийн санал авч байгаа тул та бүхэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны 14:00 цагаас өмнө бүтээгдэхүүний дээжийн хамт Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХ-ны байранд өөрийн биеээр үнийн саналаа ирүүлнэ үү. Ирүүлсэн үнийн саналуудыг 16:30 цагаас нээнэ. Нээлтэнд үнийн санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож болно.
Жич; Нийт 4000 ширхэг дээжний уут худалдаж авна.
1. Тодорхойлолт
Дээжний уут нь 2 кг үр тариа хийх
зориулалттай, нүүрэн талтаа хаяг шошго хийх таславчтай, амсрыг боох уяатай
байна.