“Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын засварын төсөв боловсруулах” гэрээт ажлын урилга

Зорилго: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эзэмшлийн Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн III хороонд байрлах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын их засварын төсөв /Цаашид “гэрээт ажил” гэх/-ыг боловсруулах.

 

Гэрээт ажлын даалгавар /хамрах хүрээ/:

1.    Савны засвар

1.1. 1000м3-ийн 5 ширхэг, 700м3-ийн 2 нийт 7 саванд металл хийцийн оношилгоо хийх, илэрсэн гэмтлийг засварлах,

1.2. Савны гадна талыг элсэн буугаар цэвэрлэх,

1.3. Гадна гадаргууг газрын тосны бүтээгдэхүүнд тэсвэртэй будгаар 2 үе будах,

2.    Вагон буулгах эстакад засвар

2.1. УСН-150 төхөөрөмжийн шарнерь солих нийт 28 ширхэг,

2.2. 2ЦГ 200/50-45-5  марк-ын  хүчин чадал: 37кВа, эргэлт: 3000эр/мин,  бүтээмж: 200м3/цаг насос 1-ийг засварлаж хэвийн болгох,

3.    Автомашинд ачих эстакад засвар

3.1. АСН-5  төхөөрөмжийн шарнерь солих нийт 16 ширхэг,

3.2. КУП-40 төхөөрөмжийн 1 ш засварлаж хэвийн болгох,

4.    Галын гидрант засвар

4.1. Нийт 6 ш галын гидрантын шугам хоолойг засварлах гагнах,

4.2. Лоткийг ухах,

4.3. Урт 250 метр, шугамын диаметр /ф 219/

Гэрээт ажил нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.    Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын болон бусад холбогдох стандартын шаардлага, дүрэм, журамд нийцсэн байх,

2.    Тооцоолол үнэн зөв, боловсруулсан төсвийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон үйл ажиллагааны алдаа дутагдалгүй байх,

3.    Гэрээт ажлын даалгаварт дурдсан 4 чиглэлийг бүрэн хамарсан байх,


Гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 20 хоног

Оролцогч:

Хуулийн этгээд, Хувь хүн оролцох эрхтэй.

Төлбөрийн нөхцөл:

Гэрээт ажлын төлбөрийг Засварын төсөвт оруулан тооцох бөгөөд Засварын ажил гүйцэтгэгчээс барагдуулна.

Бүрдүүлэх материал:

·         Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт,

·         Хүсэлт гаргагчийн танилцуулга, мэргэжлийн үнэмлэх, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын угсралтын тусгай зөвшөөрөлтэй байх холбогдох бусад нотлох баримт,

·         Урьд гүйцэтгэж байсан ижил төстэй төсвийн ажлын туршлагыг нотолсон баримт,

·         Гэрээт ажил гүйцэтгэх санхүүгийн санал,

 

Нэмэлт мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 19 -ний өдрийн 10:00 цаг хүртэл тус сангийн 77238888 болон Инженер Д.Лхагвасүрэнгийн 94119008 дугаарын утсаар холбогдон авна уу.

 

Хугацаа:

Саналыг 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 12:00 цаг хүртэл битүүмжлэн ирүүлэх бөгөөд мөн өдрийн 12.30 цагаас хүсэлт гаргасан оролцогчдын төлөөллийг байлцуулан нээж Харьцуулалтын аргаар сонгон шалгаруулна.  

Хаяг:

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байр, 3 дугаар давхар, 4 тоот өрөө