Тээврийн үнийн санал авч байна
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албанаас Булган
аймгийн Булган сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сум,
Төв аймгийн Угтаалцайдам сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумдад Ургамал
хамгаалах бодис тээвэрлэн хүргэх үнийн санал авч байна. Иймд сонирхсон аж ахуйн
нэгж, иргэд та бүхэн тээврийн үнийн саналыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны
өдрийн 10:00 цагаас өмнө Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байрны 304 тоот
өрөөнд болон center@khaads.mn электрон хаягаар ирүүлнэ үү.
Багц |
Бараа хүргэгдэх газар |
Хэмжих нэгж |
Барааны тоо хэмжээ |
Багц-1 |
Булган аймгийн Булган сум |
литр |
7,000 |
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум |
литр |
5,000 |
|
Сэлэнгэ аймгийн Сайхан сум |
литр |
4,000 |
|
Багц-2 |
Өвөрхангай аймгийн Хархорин |
литр |
1,500 |
Төв аймгийн
Угтаалцайдам сум |
литр |
5,000 |
Тээвэрт тавигдах шаардлага:
·
Авто тээврийн хэрэгслийн техникийн
байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартыг хангаж замын хөдөлгөөнд оролцох,
·
“Химийн хорт болон аюултай
бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ыг баримтлах,
·
Гадны нөлөөллөөс бүтээгдэхүүнийг хамгаалах
хучлагатай байх,
·
Тээврийн хэрэгслийг 04 дүгээр сарын 21-ний өдрийн
12:00 цагт Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын
албанд бэлэн байлгах.
Жич: Хугацаа хожимдсон үнийн саналыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ажилчдын гудамж, Хөдөө аж
ахуйг дэмжих сан