тээврийн үнийн санал авч байна

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ОХУ-аас импортоор орж ирж буй үрийн улаанбуудайн тээвэрлэх тээврийн үнийн санал авч байна. Иймд сонирхосон аж ахуйн нэгж, иргэд та бүхэн шаардлагад нийцсэн тээврийн үнийн саналыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байрны 304 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ үү.

Тээвэрт тавигдах шаардлага:

- тэнхлэгийн өндөр газрын түвшинээс 30 см-ээс багагүй

- тээврийн хэрэгслэлийн бүх өндөр 3,4 м-ээс ихгүй

- тээврийн хэрэгслэлийн бүх жин 100 тн-оос хэтрэхгүй байх

- тээврийн хэрэгслэлийн тэвшний урт 10 м-ээс багагүй байх

- Нэг удаагийн захиалагт 5-аас доошгүй  моторт тээврийн хэрэгсэл бэлэн байлгах

- Автомашины тэвшин дээр 50кг шуудайтай буудайг 7-с илүүгүй давхарлаж ачих

- Тээврийн хэрэгслийн нийт урт 18-с ихгүй байх,

- Тээврийн хэрэгслийн тэвшний хашалт дор хаяж аль нэг тийшээ онгойдог байх,

- Тэвш нь уут шуудай бохирдуулахааргүй цэвэрхэн байх,

- Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, (6 болон түүнээс дээш тэнхлэгтэй 44 тонноос илүүгүй тээвэрлэх)

- Жингийн хэтэрлэсээс болж Хөдөө аж ахуйг дэмжих санд учирсан эрсдэл, хохирлыг тээвэрлэгч тал хариуцах,

 

Жич: хугацаа хожимдсон үнийн саналыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйг дэмжих сан,