Хүнсний ногоочдоо дэмжих шийдвэрүүд гаргажээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяныг хэрэгжүүлж, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц асуудлуудыг хэлэлцүүлсний днд дараах шийдвэрүүд гарчээ.
1.Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногоонд тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох,
2.Өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх хугацааг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5-р сарын 1, цагийн хуваарийг оройн 18 цагаас өглөөний 06 цаг болгож уртасгах,
3.Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх.
Эх сурвалж: ХХААХҮЯ