Шатахуун импортлогч, бэлтгэн нийлүүлэгч нарын анхааралд
Газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, бусад орны шилдэг туршлага, төрөөс газар тариалангийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр, салбар яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд тус сангаас үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, нөхцөл шинэчлэгдээд байна.
Бид, сангийн үндсэн үйл ажиллагааг цахимжуулах, оролцогч талуудад мэдээллийг шуурхай түгээх, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэн нийлүүлэгчдийг ил тод, нээлттэй тэгш өрсөлдөх боломжоор хангах хүрээнд тодорхой ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай тариалалтын шатахуун нийлүүлэх ажлыг дараах зарчмаар зохион байгуулахаар шийдвэрлэж, Та бүхэнд энэхүү хамтран ажиллах санал, нөхцөлийг хүргүүлж байна.
Урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн. Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт худалдан борлуулж буй шатахуун нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон.
Бэлтгэн нийлүүлэгч нь бүтээгдэхүүний тээвэрлэлт түгээлтийг хариуцах, тариалан эрхлэгч нарт чиглэсэн сургалт сурталчилгааг үе шаттай зохион байгуулах, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтмол хүргэх, ажлуудыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх шаардлагатайг анхаарна уу.
Төлбөрийн нөхцөлийн хувьд тариаланчид бүтээгдэхүүнээ авахдаа 50 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөх ба үлдэх 50 хувийн төлөлтийг энэ оны 11 дүгээр сарын сүүлээр төлөх нөхцөлтэй байхаар тооцож байна.
Та бүхэн энэхүү танилцуулгын хавсралтаар хүргүүлж буй нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тохиолдолд зохих мэдээллийн тус санд хаяглан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүйг анхаарна уу)
№ | Нэр | ТӨСӨВ /ТӨГ/ | Нийлүүлэгдэх эцсийн цэг |
1. | Дизель түлш | 4,140,000,000 | Тариалангийн бүс нутаг |