2020 оны уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодис нийлүүлэх ажил
Бэлтгэн нийлүүлэгч компанид хамтран ажиллах санал болон сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл хүргүүлэх тухай:
Засгийн газрын тухай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 онд батлагдсанаар Хөдөө аж ахуйг дэмжих сан цаашид мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн бүрэн чадамжтай болоод байна.
Газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, бусад орны шилдэг туршлага, төрөөс газар тариалангийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр, салбар яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд тус сангаас үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, нөхцөл шинэчлэгдээд байна.
Бид, сангийн үндсэн үйл ажиллагааг цахимжуулах, оролцогч талуудад мэдээллийг шуурхай түгээх, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэн нийлүүлэгчдийг ил тод, нээлттэй тэгш өрсөлдөх боломжоор хангах хүрээнд тодорхой ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодис нийлүүлэх ажлыг дараах зарчмаар зохион байгуулахаар шийдвэрлэж, Та бүхэнд энэхүү хамтран ажиллах санал, нөхцөлийг хүргүүлж байна.
Урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн. Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт худалдан борлуулж буй уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон. Энэхүү бодлогын өөрчлөлтийг нэвтрүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамнаас хуулийг хэрхэн хэрэглэх талаарх мэргэжил, арга зүйн зөвлөмжийг авсан болно.
Энэ оны хаврын тариалалтаас эхлэн тариалан эрхлэгч нь санд хадгалагдаж буй уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг ашиглахаас гадна өөрийн хэрэгцээгээ тодорхойлж, сантай хамтран ажиллах гэрээтэй бусад бэлтгэн нийлүүлэгчээс уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг авах боломжтой болж байна.
Хавсралтаар хүргүүлж буй нөхцөл, шаардлагыг хангасан бэлтгэн нийлүүлэгч нь бүтээгдэхүүний тээвэрлэлт түгээлтийг хариуцах, тариалан эрхлэгч нарт чиглэсэн сургалт сурталчилгааг үе шаттай зохион байгуулах, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтмол хүргэх, уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын сав, баглаа боодлыг устгах зэрэг ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх шаардлагатайг анхаарна уу.
Шаардлага хангасан этгээдтэй байгуулах гэрээнд талуудын хооронд үүсэх бусад харилцааг Та бүхнээс санал авч нарийвчлан тусгах болно.
Бид тариаланчдаас урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төвлөрүүлэн гэрээнд заасан хугацаанд бэлтгэн нийлүүлэгчид төлөх ба үлдэх 70 хувийн төлөлтийг энэ оны 11 дүгээр сарын сүүлээр төлөх нөхцөлтэй байхаар тооцож байна.
Та бүхэн хавсралтаар хүргүүлж буй нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тохиолдолд саналаа тус санд хаяглан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.(Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу)Холбогдох асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн 9999-9413 дугаарын утсаар 2020 оны 05 дугаар сарын 22-ноос 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8:30-20:30 цагийн хооронд лавлах боломжтой байна.Сантай хамтран ажиллах шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг хэрхэн олгох, төлбөр төлөх нөхцөл зэргийг нэгдсэн журмаар Сан мэдээлэх тул Та бүхэн хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байхад аливаа мэдээллийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхгүй, хариуцлагатай байх зарчим баримтална уу.
Энэхүү хамтран ажиллах саналыг хүргүүлсэн нь Сан танай байгууллага болон гуравдагч этгээдийн өмнө аливаа санхүү, хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл баталгаа болохгүй болохыг анхаарна уу.
НЭГ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Нийлүүлэхээр санал болгож буй уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын нэр төрөл /Монгол Улсад 2020 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/-д орсон байх;
- Нийлүүлэхээр санал болгож буй уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын үнэ /гааль, НӨАТ бусад татвар, төлбөр, хураамж тооцсон/, нийлүүлэх хугацаа, хэмжээг агуулсан албан бичиг, хавсралт хүснэгтийг материалынсаналын эхний хуудаст харуулсан байх;
- Компанийн дэлгэрэнгүй танилцуулга;
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын тэмдэглэгээ (итгэмжлэл);
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй бол /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон Ургамал хамгаалалын бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар/;
- Хүний нөөцийн талаарх мэдээллийг чиг үүрэг тус бүрээр, холбогдох баримт:
ХОЁР.БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
- Нийлүүлэх бодисыг Монгол Улсад борлуулах албан ёсны эрх бүхий байх;
- Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо аливаашүүхийн зарга, маргаанд оролцоогүй талаар Захиргааны шүүх болон харъалагдах шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;
- ХААДСан болон ХХААХҮЯамны харьяа байгууллагуудад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
- Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл:
4.1. харилцагч банкны мэдэгдэл;
4.2.сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (аудитаар баталгаажсан);
4.3.татварын өргүй талаар Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт;
4.4.сүүлийн гурван жилийн борлуулалтын дундаж орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх, орлого үр дүнгийн тайлангаараа алдагдалгүй байх;
4.4.сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл.
5. Хамтын ажиллагаа, нийлүүлэх бараанд тавигдах шаардлага:
5.1. нийлүүлэх уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын дэлгэрэнгүй танилцуулга;
5.2. нийлүүлэх уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын талаар хэрэглэгчдэд сургалт сурталчилгаа хийх, бүтээгдэхүүн борлуулах төлөвлөгөө;
5.3. нийлүүлэх уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг хэрэглэх болон аюулгүй ажиллагааны заавар, нэгж талбайн норм, тун хэмжээний талаарх танилцуулга;
5.4. түгээлтийн ажлын төлөвлөгөө, түгээлт хийх тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн мэдээлэл;
5.5. уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисын сав, баглаа боодлыг устгах ажлын төлөвлөгөө;
5.6. нийлүүлэх уринш боловсруулалтад хэрэглэгдэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах ажлын урьдчилсан төлөвлөгөө;
5.7. үйлдвэрлэгчийн лабораторийн дүгнэлтийн хуулбар, мөн уг дүгнэлтийг баталгаат орчуулгаар монгол хэл дээр хөрвүүлсэн байна;
5.8. олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт /импортын/;
5.9. шинжилгээ хийсэн олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ бичиг баримтын хуулбар /импортын/;
5.10. үйлдвэрлэгчийн лабораторийн дүгнэлтийн хуулбар, мөн уг дүгнэлтийг баталгаат орчуулгаар монгол хэл дээр хөрвүүлсэн байна.
ГУРАВ. УРИНШ БОЛОВСРУУЛАЛТАД ХЭРЭГЛЭГДЭХ, УРГАМАЛ ХАМГААЛАХАД АШИГЛАХ БОДИСЫНТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
№ | Бодисын ангилал | 2020 оны төсөвт өртөгийн дүн | Нийлүүлэгдэх эцсийн цэг |
1. | /Монгол Улсад 2020 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/-д орсон | 2.150.000.000 | Тариалангийн бүс нутаг |