Улаанбуудайн урамшуулал олгож эхэллээ

Тус сангаас Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлынулмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны ургацаас эх орны гурилын үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын холбогдох материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 14 өдрийн 1/38 тоот тушаалаар байгуулагдсан 5 ажлын хэсэг байгуулагдаж, хүнсний улаанбуудайн MNS0097:2010 стандартыг үндэслэн буудайн цэвэр жинг хянаж мөнгөн урамшууллын нэгтгэлийг баталгаажуулан ажилласан байна.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 14.4. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус мөрдөн 2020 оны ургацаас стандартын шаардлага хангасан 254.3 мянган тонн хүнсний улаан буудайнд тонн тутамд 55.0-100.0 мянган төгрөг тооцон, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг ХХААХҮЯанд гаргаж, урамшуулал олгож эхэллээ.