Салбар агуулахад хүлээн авсан дотоодын үрийн буудайн шинж чанарын тодорхойлолт болон үнийн мэдээлэл
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбар агуулахад хүлээн авсан дотоодын үрийн буудайн шинж чанарын тодорхойлолт:
ХХААХҮСайдын А-127 тоот тушаалын дагуу дотоодын ургацаас бүрдүүлсэн элит үрийн буудайн нэг тонн 975,000.0, үржүүлэгийн үрийн буудайн нэг тонн 925,000.00 төгрөгөөр тус тус тогтоосон. Худалдан борлуулах үрийн буудай үнэ гарсантай холбоотойгоор ХААДСанд байгаа үрийн буудайн чанарын тодорхойлолтын танилцуулж байна.
№ | Сортуудын нэр | Ангилал | Ургалтын хугацаа | Дундаж ургац ц\га | 1000 үрийн жин | Цавуулгийн агууламж | Ургалтын өндөр | Онцлог шинж |
1 | Алтайский 75 | Үржүүлгийн | 79-95 хоног | 21,6 | 34-42 гр | 28%-иас багагүй | 60-110 см | Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуу өвчинд тэсвэртэй |
3 | Алтайский 325 | Үржүүлгийн | 85-90 хоног | 32,9 | 38,0-42,0 гр | 32,0-34,0% | 90 см | Бахим иштэй тул налалтанд өндөр тэсвэртэй. Тоосон харуунд тэсвэртэй, ганд тэсвэр нь дундаас дээш, үндэсний ялзрал, септориоз, навчны хүрэн зэв, гуалах өвчинд мэдрэмтгий. |
4 | Бурядская Остистая | Үржүүлгийн | 86-90 хоног | 21,0 | 36.2-40.0 гр | 24,8-30,1% | 68-105 см | Ган, налалт, үрийн асгаралтанд тэсвэртэй, талбайн нөхцөлд навчны хүрэн зэв, септориозонд харьцангуй тэсвэртэй, тоост харуунд дунд зэрэг тэсвэртэй. |
5 | Бурядская 551 | Үржүүлгийн | 85-98 хоног | 18,1 | 33,0-36,9 гр | 37,6% | Талх нарийн боовны үйлдвэрт зориулагдсан. Толгой томтой | |
6 | Дархан 131 | Үржүүлгийн | 77-88 хоног | 14,2-20,2 | 26,8-34,0 гр | 29,1% | 71 см | Налалт, ган үрийн асгаралтанд тэсвэртэй |
7 | Дархан 144 | Үржүүлгийн | 87-95 хоног | 15,8-31,0 | 34,0-41,5 гр | 35,3% | 68-71 см | Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг. |
8 | Тобольская степная | Үржүүлгийн | 88-100 хоног | 21,1 | 32-39 | 34-35% | 80-95 см | Ган болон халалтад тэсвэртэй, тоост харуу өвчинд тэсвэртэй, үндэсний ялзрал өвчинд мэдрэмтгий. |