Салбаруудын үйл ажиллагаатай танилцав
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн өнгөрөгч амралтын өдрүүдээр /2021.06.05-06.06/ Сэлэнгэ, Хөтөл салбаруудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Салбаруудын ажлын явцтай танилцахын хамт албан хаагчдын санал сэтгэгдэл, тулгамдсан асуудлын талаар санал сэтгэгдлийг нь сонсов.
Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн орон нутгийн салбаруудад ажиллах үеэрээ "Зарим салбаруудад техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийх, бүрэн хүчин чадлаар нь ажиллахад Засгийн газраас бодлогын түвшинд дэмжих асуудлууд ч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэвэл дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах боломж нэмэгдэнэ" хэмээн хэлж, салбаруудын зүгээс тавьсан асуудлыг дээд шатанд уламжлан шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм