Бүрэн автомат хүлэмж баригдахаар боллоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногооны аж ахуйг дэмжих замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх МОN-0684 төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эзэмшил газарт 1000 м.кв бүрэн автомат загвар хүлэмж барихаар сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн болон төслийн багийн төлөөллүүд хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Тус хүлэмж баригдсанаар хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах, дэвшилтэт технологийн хүлэмжийн аж ахуйг олон нийтэд сурталчлах боломж бүрдэж байна. Мөн цаг уурын ямар ч нөхцөлд тэсвэртэй буюу жилийн дөрвөн улиралд хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтойгоороо онцлог юм.