ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан шуурхай хуралдаанаар хэд хэдэн үүрэг чиглэл өглөө
ХХААХҮЯ-ны өнөөдрийн шуурхай хурлаар сайд З.Мэндсайхан холбогдох газруудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
1. Зуншлага тааруу байгаа аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийж, өвөлжилт, хаваржилтад бэлтгэх
2. Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудай арилжих ажлын хүрээнд тариалан эрхлэгч, үйлдвэрлэгч нартай уулзалт зохион байгуулах
3. Орон нутаг дахь агуулахуудыг баталгаажуулж, цахим системд холбох ажлыг шуурхайлах
4. Беларусаас ирж байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах, хувиарлах ажлыг шуурхай зохион байгуулах
5. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах
6. Тариалалтын ажилтай холбогдуулан тариалангийн бүс нутгуудын авто замын асуудлыг шийдвэрлэхэд Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах