Хаврын тариалалтын дэмжлэгт 808 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаад байна
2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих санд хүсэлт ирүүлсэн харилцагчдаас 808 иргэн, аж ахуйн нэгж хаврын тариалалтын дэмжлэгт хамрагдаад байна.
Үүнээс 368 харилцагч 12,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 12,823.23 тн үрийн улаанбуудайн дэмжлэгт хамрагдсан. Урьдчилгаа төлбөрийг тушааж, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас эргэн төвлөрүүлэх нөхцөлтэй олгож буй тус дэмжлэгийн хүрээнд дотоодын үрийн улаанбуудайн нөөцийн 4602,64 тн буюу 81 хувийг 197 харилцагчид, импортын үрийн улаанбуудайн 8,220.59 тн буюу 81 хувийг 171 харилцагчид олгосон юм.
Үр, үржүүлгийн аж ахуйн тусгай зөвшөөрөл бүхий 13 харилцагчид хошуу буудайн 244.0 тн үрийн дэмжлэгийг үзүүлээд байна. 720.3 сая төгрөгийн үнэ бүхий 359,9 мян/л шатахууны дэмжлэгт 122 иргэн, аж ахуйн нэгж, 401.93 сая төгрөгийн үнэ бүхий 33,54 мян/л гуматын шингэн бордооны дэмжлэгт 77 харилцагч хамрагджээ.
Мөн Хөдөө аж ахуйн таримлыг ургамлын эмгэгт өвчин, хортон шавьжаас хамгаалах зорилгоор 19 харилцагчид 10.64 мян/л ургамал хамгааллын бодисын дэмжлэг үзүүллээ.
Техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг олголтыг авч үзвэл:
- БНХАУ-д үйлдвэрлэсэн 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 14,972 ш/м ХААН техник тоног төхөөрөмжийг 85 харилцагчид;
- ОХУ-д д үйлдвэрлэсэн 47.77 сая төгрөгийн үнэ бүхий 19 ш ХААН техник тоног төхөөрөмжийг 17 харилцагчид;
- 197.78 сая төгрөгийн үнэ бүхий 176 ширхэг ХАА-н бусад техник тоног төхөөрөмжийг 64 харилцагчид;
- 226.49 сая төгрөгийн үнэ бүхий 135 ш нийлэг хүлэмжийг Хүнсний нарийн ногоо тариалагч 43 харилцагчид тус тус олгож, дэмжлэг үзүүлсэн байна.