Уринш боловсруулалтын шатахууны дэмжлэгийг олгож эхэллээ
Энэ онд улсын хэмжээнд 368,1 мянган га талбайд уринш бэлтгэж, тариалан эрхлэгчдэд 1,0 тэрбум төгрөгийн уринш боловсруулалтын шатахууны дэмжлэгийг үзүүлэх юм.
Шатахууныг олгохдоо уринш боловсруулах талбайн га тутамд 10 литр байхаар тооцож өгөх бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байр болон орон нутгийн таван салбараар дамжуулан олгоно. Иймд тариалан эрхлэгчид өөрийн ойр байрлах салбарт хандан шатахууны дэмжлэгийн гэрээг байгуулах боломжтой.
Уринш боловсруулалтын шатахууныг олгох дэмжлэгийн хугацаа төсвийн хэмжээнд буюу 1,0 тэрбум төгрөг хүртэл аль эсвэл шатахууны гэрээ байгуулах хугацаа дууссанаар зогсоно. Мөн батлагдсан хуваариас илүү олгохгүйг анхааруулж байна.
Дэмжлэгт хамрагдахыг хүсэж буй иргэн, аж ахуй нэгж дараах материалыг бүрдүүлнэ. Нэмэлтээр асууж, тодруулах шаардлага тулгарвал 7723-8888, info@khaads.mn и-мэйл хаягаар холбогдоно.