Нэг тн-ын даацын уутны үнийн санал авч байна
Манай сан 2021 оны ургацаас үрийн буудай болон хошуу будааны үрийн нөөц бүрдүүлэх болсонтой холбогдуулан 1тн-ын даацын уутны үнийн санал авч байна.
Иймд сонирхсон иргэн, аж ахуй нэгж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний 15.00 цагийн дотор нийлүүлэх шуудайн нэгжийн үнэ, нийлүүлэлт хийж дуусгах хугацаа зэргийг тодорхой тусгасан үнийн санал, нийлүүлэх бүтээгдэхүүний дээж болох 1 ширхэг уутны хамт Хөдөө аж ахуйг дэмжих санд ирүүлнэ үү.
Уутанд тавигдах шаардлага:1. Ашигтай талбай нь 1,3 м3-с багагүй байх,
2. Тээвэрлэх, ачих буулгах үед өргөх механизм ашиглахад зориулагдсан 4 ширхэг оосортой байх,
3. Хажуу хэсэг хаяг, шошго /цаасны хэмжээА5/ хийх таславчтай байх,
4. Амсрыг боож битүүмжлэх зориулалтын уяатай байх,
5. Хадгалж байгаа үр тариаг гаргах буюу ёроол хэсэгт юүлүүр хэлбэрийн хаалт, уяатай байх
Худалдан авалтын хэмжээ 1000 /нэг мянга/ ширхэг бөгөөд бусад шаардлагатай мэдээллийг 7723-8888 нээлттэй утсаар болон Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн 99029758 дугаар утсааар холбогдон авна уу.