Сармисны үр үржүүлэх зориулалт бүхий иж бүрдлийг санхүүгийн таатай нөхцөлөөр олгоно

Дотоодын сармисны үрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гол нэрийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг бэхжүүлэх, импортыг орлох газар тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Сармисны үр үржүүлэх зориулалт бүхий дараах 1 ширхэг иж бүрдлийг санхүүгийн таатай нөхцөлөөр олгохоор сонгон шалгаруулалт зарлаж байна.Иж бүрдэл нь дараах техник, тоног төхөөрөмжүүдээс бүрдэнэ.

Хүнсний болон үрийн зориулалтаар сармис тариалах тоног төхөөрөмжийн үнэ






/төгрөг/
ДдТаримлын нэр төрөлхэмжих нэгжТоо хэмжээБорлуулах үнэҮйлдвэрлэгч улс
1Өргөн авцын сийрүүлүүршир112,279,006.4БНСУ
2Гүн сийрүүлүүршир126,306,841.0БНСУ
3Тариалалтын далан гаргаж нийлэг хальсаар хучигчшир118,046,418.5БНСУ
4Сармис үрлэгчшир145,395,114.7БНСУ
5Сармис хураагчшир234,976,563.8БНСУ
6Сонгино сармис сортлогчшир18,483,677.2БНСУ
7Хөргөлттэй агуулах / 2 тонн/шир4131,720,250.8БНСУ
8Дунд оврын трактор / 90 м/х/шир156,183,117.8БНХАУ
Бүгд12333,390,990.2












Иргэн, аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага:

  • Үр үржүүлэх тусгай эрхтэй байх,
  • Өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн 3 –аас доошгүй га тариалангийн талбайтай байх,
  • Сүүлийн 3-аас доошгүй жил хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой эрхэлсэн байх /Сармис, сонгино тариалж байсан бол давуу тал болно/
  • Техник, тоног төхөөрөмжийн төлбөрийг графикын дагуу төлж барагдуулах санхүүгийн чадвартай байх,
  • Зээлийн барьцаалбарт ашиглах үл хөдлөх хөрөнгөтэй байх,

Борлуулалтын нөхцөл:

  • Урьдчилгаа төлбөр - 20 /хорь/ хувь,
  • Үлдэгдэл төлбөрийг - 4 /дөрөв/ жилийн хугацаанд тэнцүү төлөх,
  • Зээлийн хүү /жилийн/ - 3 /гурав/ хувь,

Бүрдүүлэх материал:

1.Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт,
2.Үр үржүүлэх тусгай эрх, зөвшөөрлийн хуулбар,
3.Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
4.Сүүлийн 3-аас доошгүй жил хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлсэн тухай Сумын Засаг даргын тодорхойлолт,
5.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,
6.Хөдөө аж ахуйг дэмжих сантай тооцоо нийлсэн акт
7.2020 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,
8.2021 оны хагас жилийн санхүүгийн тайлан,
9.Төсөл:5 жилийн хугацаагаар боловсруулах бөгөөд дараах мэдээллүүдийг заавал тусгасан байна.

  • Иргэн, аж ахуйн нэгжийн сүүлийн 3 жилийн хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалтын тайлан,
  • Зорилтот зах зээлийн судалгаа,
  • Маркетингийн төлөвлөгөө,
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө,
  • Борлуулалтын төлөвлөгөө,
  • Үйл ажиллагааны зардал,
  • Үр ашгийн тооцоолол,
  • Хүлээгдэж буй мөнгөн хөрөнгийн төсөв,

10.Хүсэлт гаргагчийн болон бичгээр зөвшөөрөл гаргасан батлан даагчийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн гэрчилгээний хуулбар,


Дэлгэрэнгүй мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл тус сангийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Ганбат /99275060/, мэргэжилтэн Ө. Мөнхзаяа /94108868/ нартай холбогдон авна уу. Сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байранд ирж техник, тоног төхөөрөмжүүдтэй биечлэн танилцах боломжтой.


Хугацаа:Хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12:00цаг хүртэл хүлээн авна.


Хаяг:Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байр, 1 дүгээр давхар, 101 тоот өрөө