Урамшууллын материал бүрдүүлж ирүүлэх тухай

"Тариалангийн үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-ын 4.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээд тус журмын 5.1-д заасан хүсэлт, баримт материалыг бүрдүүлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аль эсвэл сумын Засаг даргын Тамгын газартаа хүлээлгэн өгнө.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд урамшуулалд хамрагдах тариаланчдын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж нэгтгэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны дотор Хөдөө аж ахуйг дэмжих санд ирүүлнэ.

Иймд тариалан эрхлэгчид харьяа аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартайгаа холбогдоно уу. Жич: Нэмэлтээр E-баримт ирүүлээгүй тохиолдолд улаанбуудайн урамшуулал олгохгүй болохыг анхаарна уу