Глифосат 41%
Глифосат41%: Үет болон заримтөрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалтын өмнө болц түргэсгэх зорилгоор цацаж хэрэглэнэ. Олон наст хог ургамлын газрын дээр хэсгийг устгахын зэрэгцээ доод хэсгийг нэгэн адил устгадаг.
Д/д | Хог ургамлын төрөл | Хэрэглэх тун хэмжээ | Хэрэглэх арга |
1 | Цөөн наст хог ургамалтай тэмцэхэд | 2,5-4,0 л/га | Усаар шингэлж шүршинэ. |
Хэрэглэх заавар: Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэдэг гербицид юм. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Цацсанаас хойш 7 хоногийн дотор тухайн агротехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх,учир нь ургамлын эд эрхтэнээр хор тархж байх үед ургамлын иш, навчийг гэмтээх нь хорны хөдөлгөөнийг саатуулдаг.
Үнэ, төгрөг | |
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/ | 122300 |
Савалгаа хуванцар /литр/ | 200 литр |
Үйлдвэрлэсэн он:2019
Нийлүүлсэн аж ахуй нэгж: Агротрейд импекс ХХК Маргад өрнөх ХХК Нонооны үр ХХК Агро альфа ХХК
Нийлүүлэгдсэн он:2019