Бүрдүүлэх материал
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /захирлыг бүртгэсэн байх/,
- Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар,
- Санхүүгийн хэлтэстэй тооцоо нийлсэн акт,
- ТЭДСанд хугацаа хэтэрсэн өртэй аж ахуй нэгж, иргэд өр барагдуулсан баримт, эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр зэргийг хавсаргана.
- Урьдчилгаа төлбөр төлсөн баримт /төрийн сан 100900019032 тоот дансанд төлнө/-ын эх хувь, Хүлээн авагч нь: Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шилжүүлэгч нь: ААН, иргэдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар бичнэ/
- Тухайн ААН-ийн захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлтэй байх,
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ /санд барьцаалуулсан тэмдэглэгээг газрын даамлаар хийлгэнэ/
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлгүй байх,
- Газар түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа бол газар түрээсийн гэрээ, тухайн газар эзэмшигч этгээдийн сантай тооцоо нийлсэн актыг хавсаргана.