Ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаалж байна

2022-05-19

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Дэмжлэг авах хүсэлт /холбоо барих мэдээллээ тодорхой бичих/

2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, захирлыг бүртгэсэн байх

3. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг тухай харьяа сум хороо, Хүнс, хөдөө аж ахуйн  газрын тодорхойлолт

4. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь холбогдох хуульд  заасан шаардлагыг хангасан байх/

5. Урьдчилгаа төлсөн баримт /30%/

6. ХААДС-ийн Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газартай өр төлбөрийн тооцоо нийлсэн акт

7. Хугацаа хэтэрсэн өр авлага барагдуулсан баримт /1-3 жил 30%, 3-5 жил 50%, 5-аас дээш жил 60%/ 

8. Хүсэлт гаргаж буй иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх /Газар түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бол газрын даамал  оролцуулсан гурвалсан гэрээ, тухайн газар эзэмшигч этгээдийн сантай тооцоо нийлсэн акт/ 

9. Эрсдэлийн үнэлгээ

Нэмэлт мэдээлэл: Энд дарж харна уу