“Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Стратеги төлөвлөгөө боловсруулах” гэрээт ажил гүйцэтгэх үнийн санал авах тухай
Зорилго: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын
22-ны өдрийн Төрийн өмчит компани байгуулах тухай 394 дугаар тогтоолоор
байгуулагдсан "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК /цаашид “захиалагч” гэх/ -ийн Стратеги
төлөвлөгөө /цаашид “гэрээт ажил” гэх/ -г боловсруулах,
Нэг. Гэрээт
ажлын даалгавар, хамрах хүрээ:
1.
Гэрээт ажил нь хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоол, бусад эрх зүйн акт, стандартын
шаардлагад нийцсэн байна.
2.
Тус санд Хөдөө
аж ахуйг дэмжих сан
/Засгийн газрын тусгай/-гаас шилжин ирсэн орон нутгийн 7 салбар болон Ажлын
албаны үйл ажиллагааг бүрэн хамарсан байх.
3.
Монгол Улсын Засгийн
газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дугаар тогтоолоор батлагдсан "Хөдөө аж
ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн
дүрмийн 5 дахь хэсэгт заасан Компанийн
үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлүүдийг бүрэн
хамруулсан, үнэлсэн байх.
4.
Гэрээт ажил нь
захиалагч байгууллагын бүтэц зохион байгуулалт, өр авлагын менежмент, ХАА-н
салбарт үзүүлэх дэмжлэгийн үйл ажиллагаа, газар тариалангийн гаралтай бараа
бүтээгдэхүүний хадгалалт, цаашид шинээр эрхлэх үйл ажиллагааны чиглэл,
холбогдох шинжилгээ, гадаад болон дотоодын зах зээлийн боломж зэргийг бүрэн
хамарсан байна.
5.
Дотоодын улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангах, цаашлаад газар тариалангийн салбарын
экспортын нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг
судлан зөвлөмжөөр тусгасан байна.
6.
Олон
улсад үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй үйл ажиллагаатай 3-аас доошгүй
байгууллагыг судлан Монгол улсад хэрэгжүүлэх боломжтой загварыг тодорхойлж
тусгасан байна.
7.
Стратеги
төлөвлөгөө дараахь бүрдэл хэсэгтэй байна:
7.1.
байгууллагын мандат;
7.2.
алсын хараа;
7.3.
эрхэм зорилго;
7.4.
орчны шинжилгээ;
7.5.
стратегийн зорилт;
7.6.
хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
7.7.
хавсралт буюу стратеги төлөвлөлтийн тайлан.
Хоёр. Гэрээт
ажилд тавигдах шаардлага
Гэрээт ажил нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.
Олон улсын эдийн
засгийн хөгжлийн түгээмэл хандлага болон өөрийн орны хөгжлийн онцлогийг
харгалзсан байх,
2.2. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны
тэнцвэрт байдалд суурилан тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх,
2.3. Төрийн үйлчилгээг чанартай, хурдан
шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн байх,
2.4. Салбар хоорондын болон бүсчилсэн
хөгжлийн уялдааг хангасан байх,
2.5. Зорилт нь үр дүнд суурилсан,
бодитой, биелэгдэхүйц байх,
2.6. Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга
хэмжээнүүд нь зорилтдоо чиглэсэн байх,
2.7. Арга хэмжээг хэрэгжүүлэх нөөц,
төсөв, санхүүгийн эх үүсвэр тодорхой байх,
2.8. Шалгуур үзүүлэлт нь тодорхой,
хэмжигдэхүйц / SMART / байх,
2.8. Судалгаа, шинжилгээнд суурилсан
байх,
2.9. Мэдээллийн үнэн зөв, найдвартай
байдлыг хангасан байх,
2.10. Тоон мэдээлэл нь чанарын
үзүүлэлтээр баталгаажсан байх,
2.11. Хууль тогтоомжид нийцсэн байх,
Гурав. Бусад
3.1. Гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 20 хоног
3.2. Оролцогч:
Хуулийн этгээд, Зөвлөх баг,
3.3. Бүрдүүлэх материал:
3.3.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт,
3.3.2. Хүсэлт гаргагчийн
танилцуулга,
3.3.3. Голлон оролцох ажилтнуудын
анкет,
3.3.4. Адил, төстэй ажил
гүйцэтгэж байсан тухай тодорхойлолт, ажил гүйцэтгэсэн гэрээ, бусад нотлох
баримтуудын хуулбар, /Ажлын хэсгийн ахлагч болон багын гишүүдийн ажил гүйцэтгэсэн
туршлагыг үнэлгээнд оруулан тооцно./
3.3.5. Санхүүгийн санал /битүүжилсэн/
3.4. Нэмэлт
мэдээллийг тус сангийн center@khaads.mn
хаягаар 2023 оны 05 дугаар сарын 23 -ний өдрийн 17:30 цаг хүртэл
хүсэлт хүргүүлэн, мөн Хөрөнгө оруулалтын хэлтэс /Утас:7723 8888/-тай холбогдон
авна уу.
Хугацаа:
Саналыг 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 12:00 цаг хүртэл
битүүмжлэн ирүүлэх бөгөөд мөн өдрийн 12.30 цагаас хүсэлт гаргасан оролцогчдын
төлөөллийг байлцуулан нээж “Хосолмол үнэлгээний арга” -аар сонгон
шалгаруулна.
Хаяг:
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн
байр, 3 дугаар давхар, 4 тоот өрөө