Гал үлээгч аппаратны үнийн санал авч байна

Хөдөө аж ахуйг дэмжих сан гал үлээгч аппаратны үнийн санал авч байна. Иймд сонирхосон аж ахуйн нэгж, иргэд та бүхэн шаардлагад нийцсэн гал үлээгч аппаратны үнийн саналыг 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагаас өмнө Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байрны 304 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ үү.

Гал үлээгч аппаратад тавигдах шаардлага:

1.      Ой хээрийн түймрийн дөлийг үлээж унтраах зориулалттай,

2.      20м/с-с багагүй салхины хүч гаргадаг,

3.      Хүндийн жин нь 8кг-с ихгүй

4.       Шатахууны савны хэмжээ нь 1,3л-с багагүй

Жич: хугацаа хожимдсон үнийн саналыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйг дэмжих сан,