Импортын үрийн улаанбуудай хүлээн авлаа
ХХААХҮЯам 2021 онд 389.3 мянган га-д үр тариалалт хийж, 471.5 мянган тонн улаанбуудай хураан авах зорилтын хүрээнд хаврын тариалалтанд шаардагдах үрийн улаанбуудайн хангамжийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-аас 12.0 мянган тонн үрийн улаанбуудай импортлох бодлогын гэрээг 6 аж ахуйн нэгжтэй байгуулж, өнөөдрийн байдлаар 5000 тонн үрийн улаанбуудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байна.