"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод тарих" хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албан хаагчид нэгдэж "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд Тэсмэг, Улиас, Үрэл модны бут, суулгац тарилаа.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд аяныг дэмжиж, мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.