Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” бодлого, хөтөлбөрийн хүрээнд манай сан дараах ажлуудыг хэрэгжүүлж байгаа болно.
Үүнд:
-Харилцагчдад үйлчилгээгээ түргэн шуурхай, ил тод хүргэх, цаг завыг нь хэмнэх, хялбарчлах хүрээнд Газар тариалангийн мэдээллийн нэгдсэн сангийн программыг нэвтрүүлэх
- Ил тод, нээлттэй байх үүднээс Монгол банкны зээлийн мэдээллийн системд харилцагчдын зээлийн мэдээллийг тогтмол бүртгэх
- E-Mongolia төрийн үйлчилгээний системд зарим үйлчилгээгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.