Танилцуулга


Түүхэн товчоон
2006 онд Улсын Их Хурлаас баталсан “Засгийн Газрын Тусгай сангийн тухайхуулинд үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр Буудай сантай нэгдэж Тариалан эрхлэлтийг дэмжих сан анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн 16 дугаар тогтоолоор Мал хамгаалах сантай нэгдэж Хөдөө аж ахуйг дэмжих сан болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Байгууллагын бүтэц



Эрхэм зорилго
Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт маркетингийн үр ашигтай системийг бий болгож, зах зээлийн цэвэр өрсөлдөөний сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төрийн оновчтой зохицуулалтыг бий болгох.
  • Мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад улс орнууд болон олон улсын байгууллагаас үзүүлж байгаа тусламжаас бүрдсэн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, оновчтой зарцуулах.
  • Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр төслийг санхүүжүүлэх, улсын төсвийн хөрөнгийн ачааллыг бууруулж, дотоод нөөц бололцоог бүрэн ашиглах, сангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах цогц арга хэмжээ авах.

ХААДСангаас иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ
ХААДСан нь жил бүр тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс:
  • шатахуун
  • ургамал хамгааллын бодисууд
  • бордоо
  • үрийг буудай зэргийг0-30хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр;
Усалгааны тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, техник технологийн шинэчлэлтийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, БНБАУлсаас
  • үр тарианы комбайн
  • трактор
  • үрлэгч
  • сийрүүлэгч
  • сэндлэгч
  • иш өргөгч
  • үр ариутгагч
  • хор цацагч
  • ангилангийн жатка
  • 100-500 тоннын багтаамж бүхий ган силосууд тодорхой нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээлээр олгодог.
Төмс, хүнсний ногоо, жимсний аж ахуй эрхлэгчдэд:
  • 1-3 га услалтын систем
  • хүлэмж
  • жимсний суулгац
  • мөнгөн зээл,
  • хөргүүр
  • бага оврын хадлангын тракторууд
  • төмс, хүнсний ногооны тракторууд,
  • мотоблок зэргийг тариаланчдад мөн тодорхой нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээлээр олгодог. 
ХААДСангийн салбарууд: 
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 36,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Хөтөл” салбар элеватор.
  • Булган аймгийн Булган суманд 36,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Булган” салбар элеватор.
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 28,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Сэлэнгэ” салбар элеватор.
  • Өвөрхангайаймгийн Хархорин суманд 10,0 мянган тонн буудай хадгалах хүчин чадал бүхий “Хархорин” салбар элеватор.
  • Төв аймгийн Угтаалцайдам суманд 36,0 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий “Угтаал” салбар элеватор.

khaads.mn