Алтайская-325 /элит/



Сортын нэр: Алтайская-325

Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /

Омог:  Лютесценс (var.lutescens)

1.Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХүрээлэнд Лютесценс 38 х Жигулевская эрлийз удмаас 2 удаагийн ганцаарчилсан сонголтоор гаргасан.

2.Сортын ботаник-морфологийн шинж: Бутны хэлбэр хагас босоо, түрүү нь цагаан сахалгүй, ээрүүл буюу цилиндр хэлбэртэй, нягтавтар 7,2-8 см урттай,  түрүүхэйн хайрс нь зууван хэлбэртэй, шувтан мөртэй, халсны шүдлэг шулуун, богино, цэцгийн хайрс нь үрээ бүрэн хучсан. Навч нь өргөн, дунд зэргийн урт, өнгө цайвар ногоон, дунд зэрэг үслэгтэй, бутлалтын үед өнгөр багатай, хэвтээ байрлалтай, толгой талруугаа нарийссан боловч бахим иштэй.  Үр нь улаан, том зууван хэлбэртэй, суурь үслэгтэй, үрийн ховил дунд нарийн, үрийн гадаргуу бага үрчлээтэй.

3.Сортын биологи-аж ахуйн шинж тэмдэг: Дундын болцтой , жишиг Алтайская 50 сорттой адил хугацаанд 82 хоногт боловсордог. Дунд зэрэг өндөр /90 см/-тэй, бахим иштэй тул налалтанд өндөр тэсвэртэй. Сорт нь тоосон харуунд тэсвэртэй, зохиомол халдварлалтаар тоосон харуунд уг сорт 17.6%, жишиг сорт 43.6% өвчилж байсан. Үндсэн сорилтонд сортын ургац 32.9 ц/га буюу жишиг сортоос 5.6 ц/га давж байсан. Жишиг сортоос уургаар 0.8%, цавуулгаар 2.8% илүү байж хүчит буудайн шаардлагыг хангаж байсан. 2004 онд ОХУ-ын УСС-ын хурлаар нутагшсан сортоор батлагдаж харьцангуй чийг сайтай бүс нутагт тариалахыг зөвлөдөг. 

Налалтад тэсвэртэй. Ганд тэсвэр нь дундаас дээш. Талхны чанар сайн. Үнэт буудай. Үндэсний ялзрал, септориоз, навчны хүрэн зэв, гуалах өвчинд мэдрэмтгий. Дундын болцтой, ургалтын хугацаа 85-90 хоног.
ЗОХИОГЧ: Сорт гаргасан байгууллага ГНУ Алтайн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн



Үнэ

Үлдэгдэл
Байршил
Нийлүүлсэн аж ахуй нэгж
Одоогоор үнэ тогтоогдоогүй
516.86 тн
Булган, Хархорин салбар
Интосэ ХХК, Хөвсгөл алтан дуулга ХХК, Бага хангай ХХК
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn