жимс, жимсгэний дэмжлэг




Хөдөө Аж Ахуйг Дэмжих сангаас 2020 онд олгох“Жимс, жимсгэнийсуулгац”-ын дэмжлэг 
Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-89 тоот тушаалын дагуу нийлүүлэгдсэн дараах нэр төрлийн жимсний суулгацыг олгож байна.
Жимсний модны суулгац олгох нөхцөл:
  • Урьдчилгаа төлбөр: 10 хувь
  • Зээлийн хугацаа :   6 жил
  • Зээлийн хүү:         0 хувь
  • Үндсэн төлөлт хийх хугацаа: Сүүлийн 4 жилд тэнцүү хувааж төлнө.
Ерөнхий танилцуулга:
  • Чацарганы суулгац нь Монгол улсад үржүүлсэн Чуйская сортын 3-4 настай суулгац юм. Суулгацыг ХААДС-д урьдчилан ирүүлсэн хүсэлтийг судлаж үзсэний үндсэн дээргэрээ байгуулан Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг “Поливит”ХХК, Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Улаан шүрэн чандмана” ХХК-ны талбайгаас суулгац тариалах технологийн хугацаа болох 4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны хооронд олгоно.
  • Улаанбаатар хот болон зүүн бүсээс захиалсан суулгацыг Улаанбаатар хотод татаж нийлүүлнэ.
  • Чавганы суулгац нь ОХУ-д үржүүлсэн Чемальская синяя сортын 3-4 настай суулгац бөгөөд 2019 онд нийлүүлэгдсэн. Суулгацыг ХААДС-д урьдчилан ирүүлсэн хүсэлтийг судлаж үзсэний үндсэн дээргэрээ байгуулан Улаанбаатар хот дахь “Агро альфа” ХХК-ны агуулахаас суулгац тариалах технологийн хугацаа болох 4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны хооронд олгоно.
  • Суулгацын захиалга авах эцсийн хугацаа 4-р сарын 20-ны өдөр.
2020 онд олгох суулгацын үлдэгдэл
Д.д
Дэмжлэгийн төрөл
Сорт
Тоо/ширхэг/
Нэгжийн үнэ  
/төгрөг/
Олгох байршил
1
Чацарганы суулгац
Чуйская
10 456
1 933
Улаанбаатар хот
Өвөрхангай аймгийн Хархорин сум
2
Чацарганы суулгац
Чуйская
11 161
2 064
Увс аймгийн Улаангом сум
3
Чавганы суулгац
Чемальская синяя
200
30 600
Улаанбаатар хот

Чавганы суулгацын захиалга авч дууссан.скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn