Ургамал хамгааллын бодис


Сульфат магния удобрение: применение
1.Үр ариутгалын бодис :

Тебу-тариалалтын өмнө таримлын үрийг бодисоор ариутгаснаар аливаа өвчин, хортон шавьжнаас урьдчилан сэргийлж үрийн үндэс орчмын илжрэл, навчны халдварлалтыг ургамлын эхний шатанд барьж хамгаалдаг.Тоосон,хуурамч тоосон, чулуут, хатуу бүрхүүлт харуу, фузариоз,гельминтоспориозын үндэсний илжрэл, улаан хүрэн толбожилт,септориоз, үрийн хөгц, торон толбожилт зэрэг өвчний эсрэг хэрэглэнэ.

Хэрэглэх заавар
-Бодисыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрч ажлын шингэнтэй холих үед тасралтгүй хутгах ёстой.

ТарималХөнөөлт өвчний төрөлТун хэмжээ
л/тн
Ажлын шингэн
л/тн
Үр тариаХатуу харуу0,410
Тоост харуу0,4-0,5


Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/2613
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:
Нийлүүлэгдсэн он:

Хог ургамлын ерөнхий ойлголт
Газар тариалангийн талбайд таримал ургамалтай хамт ургаж, тариаланд ихээхэн хохирол учруулдаг зэрлэг ургамлыг хог ургамал гэнэ.Иймд хог ургамалтай тэмцэхийн тулд зайлшгүй бодис хэрэглэх шаардлагатай.
2.Хог ургамалтай тэмцэх бодис:

Пумасупер/Пеноксапрон-90%/
/Пеноксапрон-140%/
Д/дУргацХог ургамлын төрөлХэрэглэх тунХэрэглэх арга
1Үр тарианы талбайЗэрлэг овъёос750-900 млНавчит шүрших
2Үр тарианы талбайЖил бүрийн өвс,зэрлэг750-900 мл

Хэрэглэх заавар:Өвөлжих, зусах буудай, арвай, хөх тариа, овъёос зэрэг таримлын талбайд хэрэглэнэ. Буудайн талбайд нэг наст үет хог ургамлын 2-3 навчтай үед нь хэрэглэхэд хамгийн тохромжтой.Тариалангийн талбайд цацах үед бороо орох, хур тунадас ихтэй үед ч хөрсний өнгөн давхраанд дамждаггүй, хэрэглэснээс хойш 10-14 хоногийн дараа хөрсөнд үлдэгдэл илэрдэггүй.

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Эм Жи Ди ХХК
Нийлүүлэгдсэн он:2019.06.20

Алмазис:

Хэрэглэх заавар: Таримлын ургамлын бутлалтаас гол хатгалтын үед цөөн наст хог ургамлын 2-4 навчтай үед, олон наст хог ургамалтай 2 навч үүсэхээс өмнөх хугацаанд 8-10 г/га тунгаар нэг болон олон наст хос үрийн талт хог ургамлын эсрэг зусах буудай, арвай, хошуу будаа, өвөлжих арвай зэрэг таримал тариалсан талбайд хэрэглэдэг системийн үйлчилгээтэй гербицид юм.
Гербицид хэрэглэсэн мөчөөс эхлэн хураах хүртэл хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.Бодис аажмаар 4 цагийн турш хог ургамалд нэвтрэн орох ба тэдгээрийн өсөлтийг зогсооно. Гербицидийн үр дүн цаг агаарын нөхцөлөөс хамааран 7-21 хоногийн дараа гарна.
Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж: Дархан гурил ХХК Ногоон зүлэг баялаг хоршоо
Нийлүүлэгдсэн он: 2018

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/441
Савалгаа хуванцар /литр/

Фенизан:Өвөлжих ба зусах буудай, арвай хошуу будаа, хөх тариа, шар будааны тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт болон олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг.

Д/дУргацХог ургамлын төрөлХэрэглэх тун хэмжээХэрэглэх арга
1Өвөлжих ба зусах буудайНэг наст үрийн талт,олон наст хос үрийн талт200-300 мл-0,2-0,3 л/гаНавчит шүрших

Хэрэглэх заавар: Хэрэглэснээс хойш ургац хураалт хүртэл хамгаална.Бэлдмэл хог ургамал 4 цагийн турш алгуур нэвтрэн орно.Эхний өдрөөс хог ургамлын өсөлт зогсоно. Цаг уурын нөхцлөөс хамарч хэрэглэснээс хойш 3-15 хоногийн дараа рербицидийн үйлчилгээ нүдэнд харагдахуйц ил болдог.

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:
Нийлүүлэгдсэн он:
3.Уринш боловсруулалтын бодис:

Глифосат41%:Үет болон заримтөрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалтын өмнө болц түргэсгэх зорилгоор цацаж хэрэглэнэ.Олон наст хог ургамлын газрын дээр хэсгийг устгахын зэрэгцээ доод хэсгийг нэгэн адил устгадаг.

Д/дХог ургамлын төрөлХэрэглэх тун хэмжээХэрэглэх арга
1Цөөн наст хог ургамалтай тэмцэхэд2,5-4,0 л/гаУсаар шингэлж шүршинэ.

Хэрэглэх заавар:Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэдэг гербицид юм.Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг.Цацсанаас хойш 7 хоногийн дотор тухайн агротехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх,учир нь ургамлын эд эрхтэнээр хор тархж байх үед ургамлын иш, навчийг гэмтээх нь хорны хөдөлгөөнийг саатуулдаг.

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/122300
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж: Агротрейд импекс ХХК Маргад өрнөх ХХК Нонооны үр ХХК Агро альфа ХХК
Нийлүүлэгдсэн он:
Глифосат48%:Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид юм.Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалтын өмнө, дараа (болц хурдасгах) цацаж хэрэглэнэ.Олон наст хог ургамлын газрын дээд хэсгийг мөн устгадаг.Энэ чанар нь ялангуяа үндэслэг ишээр үрждэг хиаг, арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана мэтийн хогургамалтай тэмцэхэд онцгой ач холбогдолтой.Хөрсөнд ямар нэгэн үлдэгдэлгүй.

Д/дХог ургамлын төрөлХэрэглэх тун хэмжээШингэрүүлэх хэмжээХэрэглэх арга
1Уриншийн хог ургамал устгахад2500-4000 мл220-330 дахинУсаар шингэлж шүршинэ.

Хэрэглэх заавар:Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэнэ. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Хэт эрт цацвал хог ургамлын үндсэнд хүрэх хугацаа хойшлогдож үр дүн нь буурахаас гадна амьдрах чадвартай үлдсэн үндэснээс шинэ нахиа үүсч ургамал сэргэн ургадаг. Гербицид цацсанаас хойш хойш 7-14 хоногийн дотор тухайн талбайд агротехникийн ямар нэг арга хэмжээ авахгүй байх.

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/14500
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Цэцүүх трейд ХХК Эм Жи Ди ХХК Маргад өрнөх ХХК
Нийлүүлэгдсэн он:2019.

Глифосат50%:Үет болон хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид юм. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, цацаж хэрэглэнэ.

Д/дХог ургамлын төрөлХэрэглэх тун хэмжээХэрэглэх арга
1Уриншийн хог ургамал устгахад1,5-3 л/гаЦацаж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар: Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэнэ.Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Газрын дээд хэсгийн хагдралт 10-15 хоног, ургамал бүхэлдээ хатаж хагдрах хугацаа 30 хоног үргэлжилдэг. Цацсанаас хойш 7 хоногийн дотор агротехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх учир нь эд эрхтэнээр глифосата тархаж байх үед ургамлын иш, навчийг гэмтээх нь үйлчилгээг саатуулдаг.

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/24040
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:Агро макс ХХК
Нийлүүлэгдсэн он:

Глифосат54%:Олон наст үет, зарим төрлийн хос үрийн талт хог ургамал нэгэн адил үйлчилгээтэй. Олон наст ургамлын газрын дээд хэсгийг устгахын зэрэгцээ доод хэсгийн мөн устгадаг. Энэ чанар нь ялангуяа үндэслэг ишээр үрждэг хиаг, арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана мэтийн хог ургамалтай тэмцэхэд онцгой ач холбогдолтой.Хөрсөнд ямар нэг үлдэгдэлгүй.

Үнэ, төгрөг
Үлдэгдэл тоо, хэмжээ /литр/
Савалгаа хуванцар /литр/

Үйлдвэрлэсэн он:
Нийлүүлсэн аж ахуй нэгж:
Нийлүүлэгдсэн он:скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn