Орон нутгийн салбаруудад улаанбуудай хүлээн авч байна


Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин, Хэнтий салбаруудад тариалан эрхлэгчдээс улаанбуудай хүлээн авч эхлээд байна.

ХААХҮСайдын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А-255 тоот тушаалаар сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1050.0 мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг, овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар үнэ тогтоосон.

Улаанбуудай хүлээн авах ажлыг дээрх үнийн дагуу зохион байгуулж байна.




скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn