Улаанбуудайг биржээр арилжаалах туршилтыг Зүүнбүрэн суманд зохион байгууллаа


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн улаанбуудайг биржээр арилжаалах болсныг зарлаж, арилжаанд оролцогч талуудад мэдээлэл хүргэх, тэдний санал хүсэлтийг сонсох зэрэг олон бэлтгэл ажлууд зохион байгуулагдсаар байгаа юм.

Энэ хүрээнд улаанбуудайг биржээр арилжаалах загвар арилжаа, хэлэлцүүлэг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, ахлах шинжээч Б.Одонхүү, мэргэжилтэн Х.Алтангэрэл, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн болон бусад удирдлагууд, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн захирал Г.Осоржамаа болон мэргэжилтнүүд, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын төлөөлөл, Тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага, төлөөллүүд оролцсон юм.


Уулзалтын үеэр сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн улаанбуудайн өртгийг тогтоох, олон улсын зах зээл дэх будааны ханшийг судлах зайлшгүй шаардлага байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Үүний зэрэгцээ сантай холбоотой тариаланчдын санал хүсэлтэд хариулт өгч, улаанбуудайг биржээр арилжаалахад сангийн зүгээс хэрхэн үүрэгтэй оролцох болон бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.


скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn