Улаанбуудайн тариалалт өмнөх онтой харьцуулахад 26.7 мянган га-гаар нэмэгдлээ


Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтыг 5-р сарын 8-наас эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 553 мянган га-д тариалалт хийлээ. Тухайлбал, 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 15.8 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68.3 мянган га-д тосны ургамал, 41.6 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариаллаа.

Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянган га-гаар, тэжээлийн таримал 12.8 мянган га-аар ахиу байна. Харин төмс, хүнсний ногооны тариалалт өнгөрсөн оныхтой ижил хэмжээнд байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 79 сумын 1350 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн 384 мянган га улаанбуудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 80 хувь буюу 308 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.

Энэ жил 360 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.


Эх сурвалж: ХХААХҮЯскачать dle 12.0

Санал болгох

khaads.mn