Орон нутгийн эмэгтэйчүүд хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг амжилттай эхлүүллээ


Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос "Хүлэмж-40" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зэрэг зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж нөхцөлөөр хангаж, ахуй амьдралаа дээшлүүлэхэд нь туслах зорилготой.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас тус аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны санаачлагыг дэмжин зорилтот бүлгийн 120 гаруй эмэгтэйчүүдэд 40 хүлэмжийн дэмжлэг үзүүлсэн юм. Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2021.06.05/ сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн эмэгтэйчүүдийн хүлэмжийн аж ахуй эрхлэх ажилтай газар дээр нь танилцаад ирлээ.

Дэмжлэг авсан эмэгтэйчүүд өөрийн оршин суугаа газарт хүлэмжийн аж ахуй эрхлэн, тогтвортой ажлын байртай болж, санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ. Сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн орон нутагт ажиллах үеэрээ "Цаашид төвлөрсөн суурин газарт эмэгтэйчүүд хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг бодлогоор дэмжиж, бусад аймагт тус ажлыг жишиг болгон хөгжүүлнэ" хэмээн хэлсэн юм.


скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn