Зөвлөмж


Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн газраас хүргүүлсэн зөвлөмжийг та бүхэнд танилцуулж байна.

1. ОХУ-аас импортоор оруулж ирсэн Бурятская-79, Ирень, Новосибирская-31, Алтайская-75 зэрэг сортуудын шинжилгээний дүнг үндэслэн үрийн нормыг тооцов. Үүнд:
  • Бурятская-79 сортын үрийг 1га-д 154кг
  • Ирень сортын үрийг 1га-д 127.1кг
  • Алтайская-75 сортын үрийг 1га-д 153.4кг
  • Новосибирская-31 сортын үрийг 1га-д 103.9кг тус тус тариална. Гэхдээ тариалах бүс нутгийн онцлог, хөрсний нөөц чийг, орсон хур тундасны хэмжээнээс хамааран үрийн норм хэлбэлзэх боломжтой.
2. Тэбу-60 үр ариутгагч бодис нь үрийг соёололтоос бутлах хүртэл элдэв халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй, бусад бодисоос ялгагдах давуу чанартай тул үр тариа, улаанбуудайд хэрэглэх нь зохимжтой.

Хэрэглэх арга: Таримал бүрд ариутгагч бодисын тун хэмжээ,ажлын шингэн өөр байх боловч улаанбуудайн үрэнд 350-500 граммыг 10л усанд найруулж 1тн үрийг ариутгана.

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn