Угтаал салбар


ХААДС-Угтаал салбарын товч танилцуулга 

     Үйлвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 23 өдрийн №А/144 тоот тушаалаар буудай болон бараа бүтээгдэхүүн хадгалан борлуулах, газар тариалан гурил тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор “Тариалан ЭрхлэлтийгДэмжих Сан” ТБАГУТҮГ “Төв аймгийн Угтаалцайдам сум дахь Угтаал салбар” байгуулагдсан. Монгол улсын засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдөрийн 16-р тогтоолоор ХХААХҮЯамны ХААДСангийн Угтаал салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


     Тус салбар нь буудай хүлээн авахын хувьд цагт 50 тонн улаан буудай урьдчилсан цэвэрлэгээтэйгээр хүлээн авах хүчин чадалтай МПО-50 маркийн цэвэрлэгч машин хоёр, 100 хүртэл тонны даацтай авто өргөгч ,тус бүр нь цагт 50 тонныг өргөх хоёр нори НВ-50 , тус бүр нь цагт 50 тонн улаан буудай дамжуулах конвейр СК-50 маркийн 2 дамжуулагчаар тоноглогдсон хүлээн авахтайгаар буудайг хүлээн авч байна.

Элеватор цех нь цагт тус бүр нь 100 тонныг өргөж тээвэрлэх 3 ширхэг НВ-100 маркийн нори , цагт тус бүр нь 100 тонныг дамжуулах хүчин чадалтай 5 ширхэг СК-100 маркийн конвейрон дамжуулагчтай, тоосжилтоос урьдчилан сэргийлэх иж бүрэн систем, орчин үеийн цагт 32 тонн буудай хатаах СВТ-4-8  маркийн хатаагч, тус бүр нь цагт 40 тонныг цэвэрлэх СВТ-40 маркийн 2 цэвэрлэгч сеператор- сортлогч машинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Сэргээн засварлагдсан элеватор нь талбайгаас- үтрэм, үтрэмээс –элеватор системийг үндсэнд нь халж талбайгаас шууд элеватор системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх технологийн шийдэлтэйгээр тоноглогдсон нь хамгийн орчин үеийнх болж байна.

   Манай Угтаал салбар нь Улаанбаатар хотоос 160 км-ийн зайд байрладаг ба 18 хүний орон тоотойгоор Эрхлэгч Г.Пүрэвцэрэнтэй хамт олон ажиллаж байна.




скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn