Сэлэнгэ салбар


ХААДС-Сэлэнгэ салбарын товч танилцуулга 


     ХХААЯамны харъяа Хөдөө аж ахуйг Дэмжих Сангийн Сэлэнгэ салбар нь анх Монгол улсын Засгийн газрын 1999 оны 81 дүгээр тогтоолоор хэрэгжүүлэгч агентлаг ХАА-н газрын Сэлэнгэ салбар нэртэйгээр ГТХК-ний С элеваторын хэсгийг дэд станц, салаа төмөр замын хамт авч 7 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Улмаар 2000-ны 08 дугаар сараас ХХААЯамны ХАА-н сангийн Сэлэнгэ салбар, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 23-ны 139 тоот тогтоолоор ТЭДСангийн Сэлэнгэ салбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16-р тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Сэлэнгэ салбар нэртэй болж өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

     Хуучнаар ЗХУ-ын техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 1989 онд ашиглалтанд орсон 18.0 мянган тонн улаан буудайг хүлээн авч хадгалах агуулах, УРАГ-15 авто өргөгч, А-1 БЦС-100, А-1 БИС-100 шигшигч, ДСП-32-1 маркийн хатаалгын цех, А1-Б-32-0 маркийн том хог ялгагч хос машин бүхий шугамтайгаас гадна цагт 175 тонн буудай дамжуулах НЦГ-175 маркийн ажлын 5 нори, төмөр замаас үр тариа буулгах болон вагонд, авто машинд ачих шугамтай.

     2000 онд ашиглалтанд орсон конторын барилга, авто пүү, засварын жижиг цех, авто машины граж, саун, сэлбэг хэрэгслийн жижиг агуулах мөн 2016 онд ашиглалтанд орсон 15х10 метр харьцаатай ашигтай талбай бүхий ургамал хамгааллын бодис түр хадгалах агуулахтай.

   Атрын 3-р аяны хүрээнд ХХААХҮЯамны захиалгаар 2010 онд Турк улсын тоноглолтой 10.0 мянган тонн буудай хүлээн авах, хадгалах, цэвэрлэх, дамжуулах хүчин чадал бүхий 2 ш ган силосыг ашиглалтанд оруулсан. Гэвч 2015 ондхүчтэй салхины улмаас нурж, 2019 онд их засвар хийсэн.

  Элеваторт хүлээн авч буй үр тарианд болон хадгалах технологийн явцад чанарын хяналт тавьж шинжилгээ хийх дотоод хяналтын лабораторитой . Лаборатори нь үр тарианд чанарын шинжилгээ хийх тоног төхөөрөмж, багаж, хэмжих хэрэгслээр тоноглогдсон.

   Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯамнаас газар тариалангийн талаар хэрэгжүүлж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэн тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдэд хаврын тариалалт, намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах үрийн буудай, шатахуун, ургамал хамгааллын бодис зэргийг ХХААХҮЯам, ХААДСангаас гаргасан хуваарийн дагуу гэрээ байгуулан хөнгөлттэй нөхцлөөр олгодог. Мөн хүнсний болон үрийн буудайг хүлээн авах, хадгалах, цэвэрлэх, хатаах зэрэг анхан шатны боловсруулалтыг хийх, намрын ургац хүлээн авалтын үед тариаланчид болон гурил үйлвэрлэгч нарт буудайг нь хатааж цэвэрлэж өгөх, хадгалах дамжуулж ачиж өгөх,аж ахуйн нэгжийн импортоор оруулж буйбуудайг хадгалах, дамжуулах, борлуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

    Жилдээ ойролцоогоор өөрийн салбарт харъяалагдах 100-250 гаруй тариаланчдад 4-6 тэрбум төгрөгийн үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун дэмжлэг олгох, 6-15 мянган тн хүнсний буудай, 1-19 мянган тн үрийн буудай хүлээн авч, хатаах цэвэрлэх, сэлгэх зэрэг технологийн үйл ажиллагаа авч хэрэгжүүлэн, хүнсний буудайг зах зээлд борлуулах, үрийн буудайг тариаланчдад олгох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

  Үрийн болон хүнсний буудайг МХГ–т хандан тухай бүрт нь дээж, сорьц өгч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан ажилладаг ба ургамлын өвчин хортноос урьдчилан сэргийлж, жил бүр мэргэжлийн байгууллагаар өвчин, хортон шавьжны ариутгалыг тогтмол хийлгэж ажилладаг.

   Одоо манай салбарт 21 ажилтан ажиллаж байна. Үүнээс 4 харуулын ажилтан, албан конторт эрхлэгч, санхүүч, бичиг хэргийн ажилтан, нярав зэрэг ажилтнууд, бусад инженер, лаборант, цахилгаанчин, гагнуурчин, шигшигч, дамжуулдагч оператор зэрэг ажилтнууд элеваторт ажиллаж байна.

Салбарын албан ёсны хаяг:

ХААДСангийн Сэлэнгэ салбар .

Байршил:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг 1 хэсэг

Майл хаяг: Selengeteds@gmail.com

Салбарын эрхлэгч М. Доржхандутас: 99499481

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn