Хархорин салбар


ХААДС-Хархорин салбарын танилцуулга 

     Монгол улс, Япон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 1996 онд “Гантээрэм” ХК ашиглалтанд орсон.
      10,0 мянган тонн багтаамжтай элеватор нь засгийн газрын 2002 оны 147-р тогтоолоор “Гантээрэм ХК-ний хөрөнгөөс ХХАААҮ-н яамны ТЭДС-ийн Хархорин салбарын хөрөнгө болон шилжиж ирсэн.
Монгол улсын засгийн газрын 147-р тогтоол, ХХАА-н Сайдын тушаалаар 2002 оны 7-р сард ХХААХҮ-н яамны ХАА-н сангийн Хархорин салбар
Монгол улсын засгийн газрын 2005 оны 06-р сарын 22-ны өдрийн 139-р тогтоол Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хархорин салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Монгол улсын засгийн газрын 2020 оны 01-р сарын 08-ны өдрийн 16-р тогтоол Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хархорин салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

      Тус салбар нь жилд 10,0 мянган тонн үр тариа хүлээн авч хадгалах, борлуулах, хүчин чадалтай элеватор, гурилын цех, тэжээлийн цех, газар тариалан зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхлэх, мөн засвар механикийн цех, зэрэг туслах үйлдвэрлэлийн чиглээр үйл ажиллагаагаа явуулдаг. Элеватор нь хүлээж авсан буудайг үрийн болон хүнсний чанар стандартад бүрэн нийцүүлж цэвэрлэдэг техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Салбарын захирал, санхүүч,агрономич, инженер, удирдлагын операторч-цахилгаанчин, чанарын сорилч, эд хариуцагч, дамжлагын ажилчид, харуул-галч зэрэг гүйцэтгэх ажилчдын бүрэлдэхүүнтэй. Манай салбар нь үрийн болон хүнсний улаан буудай худалдан авч хадгалан газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг буудайн үрээр хангах, хүнсний болон гурилын үйлдвэрүүдэд худалдан борлуулдаг. Мөн гурил үйлдвэрлэл, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн худалдаа, туслах аж ахуйн үйлдвэрлэлүүдийг эрхэлдэг.


Салбарын албан ёсны хаяг:
ХААДСангийн Хархорин салбар .
Байршил:Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р баг Эрдэнэзуу гудамж 1-29 тоот
Майл хаяг: harhorinteds@gmail.com
Салбарын эрхлэгч Б.Энхсайхан: 96965111
Салбарын санхүүч Б.Чинбат: 80409960
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn