Хөтөл салбар



ХААДСан-Хөтөл салбарын танилцуулга

ХХААХҮЯ-ны Хөдөө аж ахуйг дэмжих сангийнХөтөл салбар нь 1991 оны 11 дүгээр сарын 15-нд Үр тариа нөөц хадгалах компани нэрээр байгуулагдаж 100 гаруй ажиллагсадтайг-ээр үйл ажиллагаагаа эхэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Улсын нөөцийн газрын харъяа Хөтөл салбар, 2000 оны 08 дугаар сараас ХХААЯ-ны ХАА-н сангийн Хөтөл салбар, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 23-ны 139 тоот тогтоолоор ТЭДСангийн Хөтөл салбар, 2020 оны 01 сард засгийн газрын 16-р тогтоолоор ХААДСангийн Хөтөл салбар болж өөрчлөгдсөн.

Тус салбар нь жилд 36000 тонн үр тариа хүлээн авч хадгалах, борлуулах хүчин чадалтай элебатор, үр тарианы шинжилгээ хийх лаборатори, засварын цех, захиргаа аж ахуйн барилга, 3.4 км салаа төмөр зам, 2,5 км хатуу хучилттай автозам, цахилгаан хуваарилахбайгууламж, 250 тонн багтаамжтай шатахууны агуулах, вагон болон авто машин пүүлэх пүү зэрэг байгууламжуудтай.

Элеватор цех нь цагт 175 тонн үр тариа хүлээн авах хүчин чадал бүхий будаа хүлээн авах байгууламж, 100 тонн будаа цэвэрлэх тоног төхөөрөмж, 32 тонн буудай хатаах төхөөрөмжүүдээр тоноглогдсон. 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд21 тн буудай хатаах хүчин чадалтай хатаалгын тоног төхөөрөмж шинээр суурилуулагдсан, 2000 тн үрийн буудай хүлээн авч хадгалах хүчин чадал бүхий орчин үеийн хэвтээ агуулахыг барьж ашиглалтад оруулж ашиглаж байна.

Тус салбар нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдээс товарын болон үрийн улаан буудай хүлээн авч, хадгалах, боловсруулах, тариаланчдад олгох, үрийн буудайн шинэчлэлийн хүрээнд гадаад орнуудаас нийлүүлэгдэж буй үрийн буудайг хүлээн авах, борлуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраасАтрын 3-р аяныг үргэлжлүүлэх бодлогынхүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэх зорилгоор ОХУ-аас нийлүүлэгдсэн 10 сая доллорын үнэ бүхий 19 нэр төрлийн 542 ширхэг шинэ техник, тоног төхөөрөмж, комбайн, тракторыг өөрийн салбарт хүлээн авч, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч ААН, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр төв сангийн зөвшөөрлийн дагуу худалдан борлуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Монгол улсын хүн амыг экологийн эрүүл хүнсээр хангах, улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэх, үрийн буудайг шинэчлэх зорилгоор хаврын тариалалтад зориулж ОХУ-аас үрийн буудайг оруулж ирсэн үрийн улаан буудайг хүлээн авах, газар тариалангийн үйлдвэрлэгчдэд төв сангийн зөвшөөрлийн дагуу олгох ажлыг жил бүр хийж ирлээ.

Дархан салбарыг 2018 оны 04 сараасс эхлэн 16 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж эд хөрөнгийг гурван харуулын хамт хариуцан ажиллаж ирлээ.

Хөтөл салбар ажилчдын танилцуулга


ОвогНэрАлбан тушаал
1ШагдарсүрэнМөнхжаргалЭрхлэгч
2ГомбосүрэнБолормааСанхүүч
3Жангаа НямсүрэнИнженер
4БатцэнгэлМөнгөншагайЛаборант
5БямбадоржГалдансүрэнЭд хариуцагч
6ЭрдээАтарцэцэгБичиг хэргийн ажилтан
7ПүрэвсүрэнБатсүхнярав
8Абуддай ПунсалҮйлчлэгч
9ЖамъянДаваахүрэлОператор,дамжуулагч
10РэнчиндоржПүрэвдоржОператор, дамжуулагч
11ЛхагважавЭнх-АмгаланЦахилгаанчин,дамжуулагч
12БадарчНямжаргалОператор,дамжуулагч
13РэнцэндоржАриунбаярОператор,дамжуулагч
14СосорбарамСуманхүүГагнуурчин, дамжуулагч
15ШарааЦогтсайханГагнуурчин, дамжуулагч
16ГанболдМөнхбаатарОператор, дамжуулагч
17БаярхүүБолормаа Оператор, дамжуулагч
18ПэрэнлэйХүрэлбаатарДарханы харуул
19ДашцэрэнНаранноровДарханы харуул
20ТүвдэнсүрэнДавааДарханы харуул
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn