2021 оны газар тариалангийн үйлдвэрлэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ


2021 оны газар тариалангийн үйлдвэрлэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2021 оны "үндсэн дэмжлэг" үзүүлэх арга хэмжээний хүрээнд:

Үрийн буудай 

Дотоод үр: 2021 оны тариалалтад зориулан 2020 оны ургацаас 18 ААН-ийн нийлүүлсэн 7 сортын 5,6 мянган.тнүрийн улаанбуудайг сангийн салбарууд болон түрээсийн агуулахад нөөц хэлбэрээр бүрдүүлсэн ба бэлтгэсэн үрийн буудайнд МХЕГазрын Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Импортын үр: 2021 онд улаанбуудай тариалах үрийн шинэчлэл хийх зорилгоор ОХУ-аас 12.0 мянган тонн үрийн буудайг тус сангийн салбаруудад хүлээн авч байна.

Шатахууны дэмжлэг

Тариалалт, уринш боловсруулалт, хураалтад шаардагдах шатахууны дэмжлэг олгох зорилгоор батлагдсан 2.0 тэрбум төгрөгийн төсвийн хүрээнд нийлүүлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 03 дугаар сарын 18-нд зарласан.

Ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг

Ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг олгох зорилгоор батлагдсан 1.0 тэрбум төгрөгийн төсвийн хүрээнд нийлүүлэгч аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 03 дугаар сарын 19-нд зарласан.

Техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг

  1. Беларусь улстай хамтран хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж тэр дундаа хадлан болон төмс хүнсний ногооны зориулалттай 4,5 сая еврогийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

  2. ХААН банктай хамтран 12,0 сая ам.долларын зээлээр ОХУ-аас техник, тоног төхөөрөмж хүлээн авч, парк шинэчлэлийн төсөл хэрэгжүүлэхээр харилцагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна
Техник тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтэй иргэн хуулийн этгээдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг http://khaads.mn/index.php?newsid=154 http://khaads.mn/index.php?newsid=153 холбоосоор үзнэ үү.
утас: 77238888,

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn