Булган салбар



ХААДС-Булган салбарын үйл ажиллагааны товч танилцуулга

      Булган салбар нь ХХААХҮЯамны сайдын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот тушаалаар байгуулагдан 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх “Атрын III аян” үндэсний хөтөлбөр, ХААДСангаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг давхардсан тоогоор 430 гаруй аж ахуй нэгж, иргэдэд тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л зүйлээр дэмжлэг туслалцаа үзүүлж холбогдох судалгаа материалыг бүрдүүлэн гэрээ хэлэлцээр байгуулан амжилттай ажиллаж ирсэн.


    Тус салбар нь 36.0 мянган тонн үр тариа хадгалах багтаамж бүхий өдөрт 700-800 тн-ийг 2 шугамаар хүлээн авах,800 тн үр тариа гадагш автомашинд ачилт хийх, 600 тн-ийг сэлгэлт хөдөлгөөн хийх ,суурьлагдсан хүчин чадлаар цагт 100 тн буудай шигших ЗСМ-100, БЛС-100бүхий 2 ком хийсгэн шигших машин, цагт 32 тн хүнсний буудай хатаах ДСП-32 хатаалгын цех, нийт 275 тн багтаамжтай жижиглэн болон бөөнөөр түгээх тоноглолтой шатахуун түгээх станц бүхий элеватор юм.

    Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, Хөдөө аж ахуйг Дэмжих Сангийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд тариаланчдад төрөөс хөнгөлөлт дэмжлэг туслалцаа үзүүлж олгосон техник тоног төхөөрөмж, шатахуун ургамал хамгааллын бодис,үрийн буудай зэргийн үнийг тэдний тариалж хураан авсан буудайгаар нөхөн бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай авч технологийн дагуу цэвэрлэж, хатааж, хадгалан Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд сайн чанарын үр, гурил үйлдвэрлэгчдэд стандартад нийцсэн хүнсний улаан буудай нийлүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn