Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах ХААДСангийн ажиллах зохион байгуулалт


Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах ХААДСангийн
ажиллах зохион байгуулалт




Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэмжээнд дор дурдсан ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
  1. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/01 тоот тушаалыг баримталж ажиллаж байна. Тушаалын эхийг хавсаргав.
  2. Хөдөө аж ахуйг дэмжих санд голомттой бүс нутгаас /Сэлэнгэ, Улаанбаатар хотын 9 дүүрэг/ нэвтрэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Хүн хоорондын зайг 1,5-2,0 м зай барьж үйлчлүүлнэ.
  3. Санд нэвтрэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэнийг асуумж бөглүүлэн биеийн халууныг хэмжиж байна.
  4. ХААДСангийн дотоод ажилчдыг өглөө бүр асуумж бөглүүлэн нэвтрүүлж 2 цаг тутамд биеийн халууныг үзэж байна.
  5. Өдөр бүр хариуцлагатай жижүүр гарган ХХААХҮЯам руу цаг үеийн тайлан мэдээг тухай бүр мэдээлж ажиллаж байна.
  6. Тооцоо нийлэх, тодорхойлолт авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд онлайнаар khaads.tootsoo@gmail.com хаяг руу хүсэлтээ илгээх боломжтой.
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлын 2021 оны А/01 тушаал
kmbt_195_00448.pdf [1011.25 Kb] (downloads: 1)

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn