Хамтран ажиллах санал болон сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл хүргүүлэх тухай


Засгийн газрын тухай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 онд батлагдсанаар Хөдөө аж ахуйг дэмжих сан цаашид мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн бүрэн чадамжтай болсон билээ.

Газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, бусад орны шилдэг туршлага, төрөөс газар тариалангийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр, салбар яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд тус сангаас үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, нөхцөл шинэчлэгдээд байна.
Бид сангийн үндсэн үйл ажиллагааг цахимжуулах, оролцогч талуудад мэдээллийг шуурхай түгээх, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэн нийлүүлэгчдийг ил тод, нээлттэй тэгш өрсөлдөх боломжоор хангах хүрээнд тодорхой ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны ургац хураалтадшаардлагатай шатахуун нийлүүлэх ажлыг дараах зарчмаар зохион байгуулахаар шийдвэрлэж, Та бүхэнд энэхүү хамтран ажиллах санал, нөхцөлийг хүргүүлж байна.
Урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн. Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт худалдан борлуулж буй шатахуун нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон. Энэхүү бодлогын өөрчлөлтийг нэвтрүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамнаас хуулийг хэрхэн хэрэглэх талаарх мэргэжил, арга зүйн зөвлөмжийг авсан болно.
Та бүхэн хавсралтаар хүргүүлж буй нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тохиолдолд зохих мэдээллийг тус санд хаяглан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүйг анхаарна уу)
Холбогдох асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн 7723-8888 дугаарын утсаар 2020 оны 08 дугаар сарын 24-өөс мөн сарын 28-ны өдрийн 08:30-17:30 цагийн хооронд лавлах боломжтой байна.


Танд амжилт хүсье,
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn