2020 оны уринш боловсруулалтад хэрэглэгдэх шатахуун нийлүүлэх ажил


Хамтран ажиллах санал болон сонгон
шалгаруулалтын талаарх мэдээлэл
хүргүүлэх тухай
Засгийн газрын тухай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 онд батлагдсанаар Хөдөө аж ахуйг дэмжих сан цаашид мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн бүрэн чадамжтай болоод байна.
Газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, бусад орны шилдэг туршлага, төрөөс газар тариалангийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр, салбар яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд тус сангаас үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, нөхцөл шинэчлэгдээд байна.
Бид сангийн үндсэн үйл ажиллагааг цахимжуулах, оролцогч талуудад мэдээллийг шуурхай түгээх, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэн нийлүүлэгчдийг ил тод, нээлттэй тэгш өрсөлдөх боломжоор хангах хүрээнд тодорхой ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны уринш боловсруулалтад шаардлагатай шатахуун нийлүүлэх ажлыг дараах зарчмаар зохион байгуулахаар шийдвэрлэж, Та бүхэнд энэхүү хамтран ажиллах санал, нөхцөлийг хүргүүлж байна.
Урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн. Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт худалдан борлуулж буй шатахуун нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон. Энэхүү бодлогын өөрчлөлтийг нэвтрүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамнаас хуулийг хэрхэн хэрэглэх талаарх мэргэжил, арга зүйн зөвлөмжийг авсан болно.
Та бүхэн хавсралтаар хүргүүлж буй нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тохиолдолд зохих мэдээллийг тус санд хаяглан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүйг анхаарна уу)
Холбогдох асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн 9999-9413 дугаарын утсаар 2020 оны 06 дугаар сарын 15-аас мөн сарын 21-ний өдрийн 08:30-17:30 цагийн хооронд лавлах боломжтой байна.


НЭГ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ
ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
  1. Нийлүүлэхээр санал болгож буй дизель түлшний бөөний болон жижиглэнгийн үнийн саналыг үнэ /гааль, НӨАТ бусад татвар, төлбөр, хураамж тооцсон/ эхний хуудаст харуулсан байх;
  2. Компанийн танилцуулга;
  3. Аж ахуй нэгжийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын тэмдэглэгээ /итгэмжлэл/;
  4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Уул уурхай,хүнд үйлдвэрийн яамнаас олгосон бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийимпортлох,жижиглэн болон бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл/;
ХОЁР. БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
  1. Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх тогтоосон эсэхийг өөрөө тодорхойлох;
  2. Сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсэхийг өөрөө тодорхойлох;
  3. Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл:
3.1.харилцагч банкны мэдэгдэл;
3.2.сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан /аудитаар баталгаажсан/;
3.3 татварын өргүй талаар Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт;
3.4 сүүлийн гурван жилийн борлуулалтын дундаж орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх, орлого үр дүнгийн тайлангаараа алдагдалгүй байх;

4.Сонгон шалгаруулалтын төсөв.


Үзүүлэлт
Нийлүүлэх хугацаа
Төсөв /төгрөг/
1
Уринш боловсруулалт
2020.07.01-2020.08.25
3,910,000,000

НИЙТ ДҮН

3,910,000,000

5.Төлбөрийн нөхцөл.

Хуваарь
Төлбөр төлөх огноо
Урьдчилгаа
Үлдэгдэл 50 хувь
1
Уринш боловсруулалтын шатахуун
2020-10-15
2020-12-25






6. Тариалангийн бүс нутагт шатахуун түгээх станц, агуулахаас олгох дизель түлшний нэгжийн болон бөөний үнийн санал
СалбарАймгийн нэрСумын нэр/ байршил..... ХХК
Нэгжийн үнэБөөний үнэ
1БулганБулганСэлэнгэ

Хутаг-Өндөр

Хишиг-өндөр

Тэшиг

Хангал

Бүрэгхангай

Дашинчилэн

Орхон

Баян-Агт

Бугат

Агуулах

ХөвсгөлЭрдэнэбулган

Рашаант

Тариалан

Агуулах

ОрхонЖаргалант

Баян-Өндөр

Агуулах

2ХөтөлСэлэнгэОрхонтуул

Баруунбүрэн

Орхон

Сант

Сайхан

Агуулах

3
СэлэнгэЖавхлант

Мандал

Баянгол

Хушаат

Сүмбэр

Дархан-УулДархан

Хонгор

Зүүнхараа

Сүмбэр

Шарын гол

Агуулах



ТөвЖаргалант

Цээл

Угтаалцайдам

Заамар

Эрдэнэсант

Аргалант

Мөнгөнморьт

Борнуур

Ар хуст

Баянхангай

Баяндэлгэр

Баянцогт

Агуулах

5ХархоринАрхангайӨгийнуур

Төвшрүүлэх

Хотонт

Өлзийт

Хайрхан

Агуулах

ӨвөрхангайЕсөнзүйл

Хархорин

6СэлэнгэСэлэнгэЦагааннуур

Түшиг Зэлтэр

Ерөө

Хүдэр

Алтанбулаг

Шаамар

Зүүнбүрэн

Агуулах

7ХААДС төвХэнтийБиндэр

Өмнөдэлгэр

Хэрлэн

Баян-Адрага

Норовлин

Дадал

Агуулах

ДорнодХалхгол

Баянтүмэн

Чойбалсан

Баян-уул

Цагаан-Овоо

Дашбалбар

Булган

Чулуунхороот

Баяндун

Агуулах



УвсБаруунтуруун

Тариалан

Агуулах

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn