УЛААН БУУДАЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ


ТАНИЛЦУУЛГА
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хөдөө аж ахуйн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд татаас олгох, техник, үр, шатахуунаар дэмжлэг үзүүлэх, зээл олгох гэх мэт олон ажлууд зохион байгуулдаг ч цаг уурын өөрчлөлт нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг тун эрсдэлтэй болгодог. 1992-2006 онд ургамал ургаагүй газар нутгийн хэмжээ 3 дахин өссөн бөгөөд ургамлын биомасс 20-30 хувиар буурсан байна. Улаан буудайн тариалалт нь борооны усаар ихэвчлэн услагддаг тул сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гангаас болж ихээхэн эрсдэлтэй байлаа. Дараалсан гангууд нь их хэмжээний ургац алдахад хүргэдэг бөгөөд хамгийн ойрын жишээ нь 2015, 2017 оны ган юм. Зардал ихтэй байхдаа 1 жил ургац алдахад л тариалан эрхлэгчдийн бизнес ихээхэн хүнд байдалд ордог.

Улаан буудайн индексжүүлсэн даатгал гэж даатгуулагчид учирсан бодит хохирол бус даатгалын гэрээний хугацаанд баг (засаг захиргааны нэгж)- ийн хэмжээнд ургамлын нормчилсон ялгаврын индекс буюу ногоорлын индекс буурсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх даатгал юм. Даатгуулагч нь нэмэлтээр хяруу, хүйтрэлт, цасны эрсдэлийг даатгуулах боломжтой.

АЧ ХОЛБОГДОЛ:
  • Хохирол үнэлгээ хийх, нөхөн төлбөр олгоход цаг хугацаа хэмнэнэ.
  • Талбай дээр очиж хохирол үнэлгээ хийх шаардлагагүй тул үйл ажиллагааны зардал багатай.
  • Үйл ажиллагааны зардал багатай тул ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАГА, ХЯМД даатгуулна.
  • ХБНГУ-ын “ШИЛЖИЛТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ЛЕЙБНИЦ ИНСТИТУТ”- аас сансрын хиймэл дагуулын цуглуулсан ургамлын ногоорлын мэдээн дээр үндэслэн ХОХИРОЛ ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ бөгөөд ИНТЕРНЕТТЭЙ ОРЧИНД НОГООРЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХЭН Ч ХАРАХ БОЛОМЖТОЙ тул үйл ажиллагаа ил тод, талуудад үл ойлголцол гарахгүй байх давуу талтай.
  • Улаан буудайн тариалалтаа даатгуулснаар тариаланч нарт банк болон бусад хөтөлбөрөөс ЗЭЭЛ, ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТ АВАХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ.

ДААТГАХ ЭРСДЭЛҮҮД:
Ургамлын ногоорлын индекс нь даатгуулагчийн улаан буудай тариалсан багийн 6, 7 саруудад ургамлын ногооролд нөлөөлсөн бүхий л төрлийн байгалийн эрсдэлийг тооцно. Үүнд:
  • Ган;
  • Хуурай халуун салхи;
  • Хүчтэй салхи;
  • Шороон шуурга;
  • Үргэлжилсэн бороо, үер
  • Гал түймэр;
  • Мөндөр;
  • Ургамлын өвчин, шавж, мэрэгч.
ДААТГАЛЫН НЭМЭЛТ ЭРСДЭЛҮҮД: (8, 9 САРУУД)
  • хүйтрэлт болон хяруу;
  • цас
6 болон 7 саруудын гангийн буюу ургамлын ногооролд нөлөөлөх байгалийн эрсдэлийг улаан буудай тариалж буй багийн индексээр тогтоох тул талбай дээр очиж хохирол үнэлгээ хийхгүй. Харин тариаланч та хүйтрэлт болон хяруу, цасны эрсдэлийг нэмэлтээр сонгож даатгуулсан бол даатгалын тохиолдол гарснаас хойш 48 цагийн дотор 94006405, 99144367 дугаарт дуудлага өгөөрэй.


Ургамал нь нарны туяаг өөртөө шингээж, улаан, ногоон, цэнхэр, ягаан өнгийн туяа болгон ялгаруулдаг байна. Эрүүл болон эрсдэлд орсон ургамал нь ягаан, улаан туяаг өөр өөр хувиар ялгаруулдаг ба түүнээс ургалтын байдлыг тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоожээ. Харин ногоон, цэнхэр өнгийн туяа төдийлөн хамааралгүй байдаг байна. Ургамлаас ялгарах ягаан, улаан туяаг ашиглан УРГАМАЛ НОГООРЛЫН ИНДЕКС-ийг тооцох жишиг сүүлийн үед дэлхий дахинд түгэн дэлгэрснээр даатгалын үйлчилгээнд өргөн ашиглах болсон байна.

ИНДЕКСИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?
Ногоорлын индекс нь ургамал эрүүл байх тусам өсөж, эрсдэл нэмэгдэхийн хирээр буурдаг байна.

Ургамлаас ялгарах туяаг хиймэл дагуул ашиглан зургийг нь авч талбайн эрсдэлийг тодорхойлдог.
Индексийг тогтоохдоо хиймэл дагуулаас ургамлын ургалтын мэдээлэл болох ногоорлын индексийг шүүж, ургалтын үндсэн хугацаанд ургамлын ургац дундаж индексээс буурсан эсэхийг тогтооно. ХБНГУ-ын “Шилжилтийн эдийн засгийн хөдөө аж ахуйн хөгжлийн Лейбниц Институт” нь Монгол Улсын тариалангийн бүс нутгийн ургамлын индексийн бүх тооцооллыг хийх юм.

Улаан буудайн ургацын хэмжээ болон ногоорлын индекс хоорондын хамаарал 90%-аас доошгүй байдаг нь Монгол Улсын баг тус бүрийн сүүлийн 20 жилийн түүхэн мэдээллийг харьцуулж үзэхэд гарч ирсэн байна. Иймд баг тус бүрээр ногоорлын индекс дээр суурилсан улаан буудайн даатгал нь тариалан эрхлэгчийн улаан буудайн ургацын хэмжээг төлөөлөн тодорхойлох боломжтой. Ногоорлын индекс нь ургамал эрүүл байх тусам өсөж, эрсдэл нэмэгдэхийн хирээр буурдаг байна. Ургамлаас ялгарах туяаг хиймэл дагуул ашиглан зургийг нь авч талбайн эрсдэлийг тодорхойлдог.

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРГИЙН ЖИШЭЭ
Дээрх зургаас харвал хамгийн сайн, эрүүл ургалттай талбай буюу ягаан өнгөөр, их эрсдэлд орсон талбай буюу хамгийн бага индекстэйг гүн ногоон өнгөөр хиймэл дагуулын зурагт гардаг байна. 

ДААТГАГЧИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА:
Улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний хувьд олон оролцогч талууд эрсдэлийг хуваан хариуцаж, олон улсын давхар даатгалын компанид эрсдэлийг шилжүүлсэн тул НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ НАЙДВАРТАЙ БАЙНА. Тухайн даатгуулагчийн харьяалагдаж буй багийн ургамлын ногоорлын индексийн бууралтын хэмжээг тооцоолон нөхөн төлбөр олгоно.

ДААТГАЛЫН ХУРААМЖ: 
Даатгалын хураамж нь багийн эрсдэлийн түвшнээс шалтгаалан эрсдэл ихтэй багуудад өндөр, эрсдэл багатай багуудад бага байна. Даатгалын хураамж = Даатгалын үнэлгээ * Даатгалын хураамжийн хувь Даатгалын хураамжийг даатгуулагч 30%, 70% гэж хэсэгчлэн төлөх бөгөөд
  • 30%-ийг ХААДС-тай зээлийн гэрээ байгуулахдаа,
  • 70%-ийг ХААДС-д зээлээ ургац хэлбэрээр төлөхдөө бэлэн ба бэлэн бус мөнгөөр шилжүүлж өгнө.

ЖИШЭЭ:
Хөвсгөл аймгийн аймгийн Тариалан сумын 1-р багийн А байгууллага 500 га талбайд буудай тариалжээ. Тариалан эрхлэгчийн дундаж ургац 15 цн/га бөгөөд 1 цн буудайг 60,000 төгрөгөөр үнэлж даатгуулсан.
Даатгалын үнэлгээ нь: Даатгалын үнэлгээ = Даатгуулах га * Дундаж ургац * Улаан буудайн үнэ (цн) буюу 500га * 15 цн/га* 60,000 төгрөг=450,000,000 төгрөг байна. Даатгалын үнэлгээ нь таны даатгалаас авч болох нөхөн төлбөрийн дээд хэмжээ юм.
Даатгалын хураамж нь: Хөвсгөл аймгийн хувьд 5% Даатгалын хураамж = Даатгалын нийт үнэлгээ * Хураамжийн хувь буюу 450,000,000 төгрөг * 5% = 22,500,000 төгрөг байна.


* Хэрвээ А компанийн тариалан эрхэлж буй багийн ногоорлын индекс нь тухайн жилдээ 11 болж буурсан бол даатгуулагчын авах нөхөн төлбөр 144,212,219 төгрөг байна.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР:
  • Даатгуулсан талбайн байрлах багт ногоорлын индекс тухайн багийн 20 жилийн дундаж ногоорлын индексээс 90%-аас бага болсон тохиолдолд даатгуулсан тариалан эрхлэгч нөхөн төлбөр авч эхэлнэ. 30%-аас бага болсон тохиолдолд нөхөн төлбөрийг 100% олгоно.
  • Багийн ногоорлын индекс буурвал тариаланчийн тариалалтын нөхцөлөөс үл хамааран нөхөн төлбөр авна.
  • Багийн ногоорлын индекс буураагүй бол тариаланчийн тариалалтын нөхцөлөөс үл хамааран нөхөн төлбөр олгохгүй.
ТА ӨӨРИЙН ДААТГАЛЫН ТООЦООЛЛЫГ ХИЙХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ

Эх орны хөрсөнд ургах
Эрдэнэт тариагаа даатгуулж
Эрсдэлээс орлогоо хамгаалцгаая

ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ ХК
Улаанбаатар хот - 14251, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 10Б байр, Бизнес Тауэр, 20 давхар
Дуудлагын утас: 99144367, 94006405 (+976) 7577-0002 info@mongolianre.com www.mongolianre.com

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД:

скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn