ТЭЖЭЭЛИЙН БОЛОН СЭЛГЭЭНИЙ ТАРИМЛЫН БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ НАРТ ХҮРГҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ


Газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, бусад орны шилдэг туршлага, төрөөс газар тариалангийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр, салбар яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд тус сангаас үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, нөхцөл шинэчлэгдээд байна.
Бид, сангийн үндсэн үйл ажиллагааг цахимжуулах, оролцогч талуудад мэдээллийг шуурхай түгээх, зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэн нийлүүлэгчдийг ил тод, нээлттэй тэгш өрсөлдөх боломжоор хангах хүрээнд тодорхой ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
Урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн. Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт худалдан борлуулах сэлгээний таримлын үр нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон.
Бэлтгэн нийлүүлэгч нь бүтээгдэхүүний тээвэрлэлт түгээлтийг хариуцах, тариалан эрхлэгч нарт чиглэсэн сургалт сурталчилгааг үе шаттай зохион байгуулах, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтмол хүргэх, ажлуудыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх шаардлагатайг анхаарна уу.
Төлбөрийн нөхцөлийн хувьд тариаланчид бүтээгдэхүүнээ авахдаа 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөх ба үлдэх 70 хувийн төлөлтийг энэ оны 11 дүгээр сарын сүүлээр төлөх нөхцөлтэй байхаар тооцож байна.
Та бүхэн энэхүү танилцуулгын хавсралт дахь нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тохиолдолд тус санд төслийн баримт бичгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу)

Бодисын ангилал
Нийлүүлэх хэмжээ /тонн/
Нийлүүлэгдэх эцсийн цэг
1.
Хошуу будааны үр
200
Тариалангийн бүс нутаг
2.
Арвайн үр
200
3.
Эрдэнэшишийн үр
20
4.
Вандуйны үр
30
5.
Шар будааны үр
10


Сантай хамтран ажиллах шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, сэлгээний болон тэжээлийн таримлын үрийн хэрхэн олгох, төлбөр төлөх нөхцөл зэргийг нэгдсэн журмаар Сан мэдээлэх тул Та бүхэн хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байхад аливаа мэдээллийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхгүй, хариуцлагатай байх зарчим баримтална уу.
Энэхүү хамтран ажиллах саналыг хүргүүлсэн нь Сан танай байгууллага болон гуравдагч этгээдийн өмнө аливаа санхүү, хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл баталгаа болохгүй болохыг анхаарна уу.

Хөдөө аж ахуйг дэмжих сан
Улаанбаатар 2020 он
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn